Орос Хойд мөсөн далай дахь хилээ цаашлуулж нутгаа нэмнэ гэнэ
ОХУ
Арктикт хийсэн геологи хайгуулын ажлынхаа дүнд Хойд мөсөн далай орчмын
хилээ цаашлуулж 1,2 сая хавтгай дөрвөлжин км нутгийг өөртөө нэгтгэх
гэнэ. Энэ талаарх өргөдлөө НҮБ-д ирэх 2015 оны хавар өгна гэдгээ
Санкт-Петербург хотноо болсон эрдэм шинжилгээ, судалгааны "Академик
Федоров” хөлгийг угтах ёслолын үеэр ОХУ-ын Байгаль орчин, байгалийн
нөөцийн сайд Сергей Донской мэдэгджээ. ТАСС агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Сергей Донской сайд "Ингэснээр нүүрс ус төрөгчийн 5 тэрбум тоннын нөөц биднийх болно. Энэ бол хамгийн багаар бодоход шүү дээ. Энэ нөөц нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.





