Б.Ангирмаа “Төмөр хатагтай” нэртэй болсныхоо учрыг тайлбарлав
Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмааг одоо болтол хань бүлгүй яваагийнх нь учрыг, олон нийтийн сүлжээгээр хэн нэгэн асууж гомдоосон бололтой. Тэрбээр өчигдөр Facebook хуудсаараа дамжуулан үүнд хариулт өгсөн бөгөөд "Хүмүүс намайг хүнтэй суухгүй байх, төмөр хатагтай гэх мэтээр хэлдэг билээ. Харин би урлаг дуу хуур гээд явах, ном бичих бэлтгэл, дээрээс нь бяцхан бясалгал хийгээд л, хүнд гай болохгүй, элдвийн нэвтрүүлэгт орж од болохыг хүсэхгүй, зүгээр л ажлаа хийгээд л байж байна дөө Фэйсбүүк найз нар аа. Нэг хүний асуултыг ийнхүү таглая даа” гэжээ. "Төмөр хатагтай” гэх хоч нэрний тухайд тэрбээр тайлбарлахдаа "Би өөрөө хариуцлагагүй хүнээ загнаж, хайртай хүндээ гомдох, итгэл алдсан хүндээ уурлах гэсээр нэг их хөөрхөн нэртэй болов. Төмөр хатагтай гэж байдаг шүү, ккк” гэсэн байна.
Л.Ган