Ховд их сургуульд орон нутгийн анхны күнзийн институт нээгдэхэд бэлэн боллоо
"Өөрийн үл хүсэхийг өрөөл бусдад бүү тулгагтун” хэмээн сургасан их мэргэн бол Күнз юм. Тэрээр хүн төрөлхтний соёлын түүхэнд гарамгай хувь нэмэр оруулсан цөөхөн хүний нэг.
КИ-ын нээлтэд оролцогчид Ховд аймгийн байгаль, түүхийн ховор тогтоцтой газруудаар аялаж, ХИС-ийн багш, оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэн, Күнзийн философи, уран зохиол, сургааль зэрэг агуулгуудаар эрдэмтдийн лекц, илтгэлүүдийг сонсох юм.ХИС-д байгуулагдаж байгаа КИ нь хятад хэлний бүх шатны сургалт явуулж суралцагчдад цаашид Күнзийн тэтгэлэгт хамрагдан БНХАУ-д суралцах боломжийг нээж өгөх болон хоёр орны хэл соёлын бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулж байх юм.