Робин ван Перси Фенербахчегийн тоглогч болно

Туркийн Фенербахче клуб өөрсдийн албан ёсны твиттертээ Манчестер Юнайтедын довтлогч Робин ван Персиг Туркийн Супер Лигт авчрах гэж буй тухайгаа жиргэсэн бөгөөд 31 настай тоглогчийг 4.7 сая фунт стерлингээр авахаар яриа хэлэлцээр хийн тохиролцоонд хүрсэн гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Нидерланд залуу Ням гарагт Туркд газардах бөгөөд ирэх даваа гарагт түүний албан ёсоор танилцуулах юм байна.
Түүнчлэн Туркийн баг өнгөрсөн Даваа гарагт Ван Персигийн хуучин багийн анд Луис Наниг 4.25 сая фунтээр худалдан аваад байсан.
Робин ван Персигийн хувьд 2012 оны зун 24 сая фунт стерлингээр Арсеналаас Манчестер Юнайтедад ирж байсан бөгөөд улаан чөтгөрүүдийн төлөө 105 тоглолтонд 58 гоол оруулан 2012/13 оны улиралд Премьер Лигийн аварга болж байсан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.