“Рома” Жеког авахаар хэлэлцээр хийж эхэллээ
Италийн "Рома” клуб Английн "Манчестер Сити” клубын довтлогч Эдин Жеког авахаар албан ёсны хэлэлцээр хийж эхэлжээ. "Рома” клубын спорт хариуцсан захирал Вальтер Сабатини эхлээд "Сити”-гийн удирдлагуудтай, дараа нь бие төлөөлөгчтэй уулзсан байна.
"Рома” клуб Жекогийн төлөө 15 сая еврог санал болгоод байгаа юм. Жеко өнгөрсөн улиралд "Сити”-гийн төлөө болон Боснийн шигшээн төлөө 13 гоол оруулсан юм.