92 настай эмгэн оргожээ
Норвегийн Эйдсволл хотын асрамжийн газрын оршин суугч 92 настай эмгэн Шведэд амьдардаг өөрийн 87 настай найз залуу руу зугтжээ. Түүний таягийг асрамжийн газрын гадаах зогсоол дээрээс олоод түгшүүр зарласан байна. Асрамжийн газрын удирдлага цагдаа нарт хандсан ч норвеги эмгэн хайрттайгаа хамт амрахын тулд тэндээс явсан гэдэг нь тогтоогдонгуут эрэл хайгуулыг зогсоосон аж. Хосууд машинаар Стокгольм хотыг зорьсон бөгөөд өвгөний гэрт хамтдаа хэд хоногийг өнгөрүүлжээ. "Энэ бол гайхалтай, сэтгэл хөдөлгөм хайр дурлалын түүх” хэмээн асрамжийн газрын дарга Янка Хольстад өгүүлэв. Оргосон эмгэн хууль бус зүйл хийгээгүй бөгөөд явах болсон гэдгээ хэлээгүй тул ажилчдыг нь сандаргасан гэж тэр ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/62460.shtml#sthash.66JN0xAi.dpuf

