Испани бүсгүй нар худалдахыг оролджээ
Улмаар тэр нар гэдэг одын зарим нэг хэсгүүдийг eBay-ээр худалдах зар тараав. Дюраны тогтоосон үнэ ч боломжийн байв. Гэрэлт одын нэг хавтгай дөрвөлжин метр талбайг нэг еврогоор үнэлсэн гэнэ. Гэтэл интернэт дуудлага худалдааны ордоны удирдлага түүний энэ өгөөмөр занг огт үнэлээгүй аж. Эмэгтэйгээс зар байршуулсны төлбөрийг аваад дуудлага худалдааны төлөөлөгчид сая ухаан орсон гэлтэй худалдаанаас нарыг яаравчлан авсан байна. Испани эмэгтэй нарны хэлтэрхийг худалдах зар тавьсан хугацаандаа 1.2 мянган евро олж амжсан гэдгээ өгүүлэв.
"Хэн дуртай нь нарыг өөр дээрээ бичүүлэх боломжтой байсан. Зүгээр л би анхдагч нь болсон юм. Би хуулийг сайн судалсан хүн. Би ямар ч хууль зөрчөөгүй” хэмээн Дюран догь гэгч мэдэгджээ. Эх сурвалж www.wikimon.mn