В.Путин Беларусьт Оросын цэргийн бааз байгуулахыг тушаав
Ерөнхийлөгч В.Путин Белару-сийн нутагт Оросын цэргийн нисэх хүчний бааз байгуулах тухай гэрээг батлахыг үүрэг болгожээ. Мөн тэрбээр Оросын Гадаад хэрэг, Батлах хамгаалах яамдад Беларусийн эрх баригчидтай холбогдох хэлэлцээрийг хийж, гэрээг бэлэн болгохыг тушаасан байна. Оросын Зэвсэг хүчний "Су-27” загварыг сөнөөгч онгоцуудыг Беларусийн нутагт байршуулах тухай мэдээлэл 2013 оноос гарч эхэлсэн билээ.