Дуучин Жеймс Блант армид алба хааж явсан гэдгийг сонсогчдынх нь дийлэнх нь мэдэх биз ээ. Харин дайн гарахаас сэргийлсэн баатарлаг үйлсийг нь тэр бүр мэдэхгүй байх. Тэрбээр 1999 онд Косовод үүрэг гүйцэтгэж байх үед НАТО-гийн цэргүүд Оросын талтай хариугүй байлдах шахсан үйл явдал болж байжээ. Тэр үед оросуудын эзлээд байсан нисэх хүчний талбайг НАТО-гийн талынхан эзэлж авах ёстой гэдэг тушаалыг Жеймс Блантад дээрээс өгсөн байна. Хэдийгээр Жеймс Блантын талынхан энэ даалгаврыг амархан биелүүлж чадахаар байсан ч энэ үйлдлээрээ оросуудыг өдөөн турхирч, улмаар дайнд хүргэх эрсдэлтэй гэдгийг Ж.Блант ойлгож байжээ. Тийм ч учраас тэр удирдлагынхаа тушаалыг эсэргүүцэж, мөргөлдөөнд өдөөн хатгаж болохгүй гэдгээ тайлбарласан байна. Азаар түүний саналыг генерал Майк Жэксон дэмжиж "Миний цэргүүд дэлхийн III дайныг эхлүүлэх ёсгүй” хэмээн Оросын тал руу довтлох санаанаас буцаж байжээ. Тэдний шийдвэр зөв байсан нь хэдхэн хоногийн дараа батлагдаж, Оросын тал НАТО-гоос хүнс, ус авсны хариуд нисэх хүчний талбайгаа ашиглуулахыг зөвшөөрсөн гэдэг.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
985 сэтгэгдэл