Дээдлэх зүйлгүй болсон Үндэсний бөх

610

Дээдлэх зүйлгүй болсон Үндэсний бөх

 

Эрдэмтэн мэргэд "Монгол бөхийн үүсэл түүхэн хөгжил Монгол орон дэлхийн анхны эх газрын нэг гэдэг нь шинжлэх ухаанд нэгэнт нотлогдсон зүйл. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцийн аль хэсэгт анх буй болсон бэ? гэдэг асуудлыг эрдэмтэн анхны эх газартай холбон үздэг. Чухам энэ онол дээр үндэслэж хорь дугаар зууны эхэн гэхэд олон тооны нэрт эрдэмтэд монгол орон бол хүн анх буй болсон голомтын нэг байж мэдэх юм гэсэн таамаглалд хүрсэн юм” гэжээ.

 

     Эндээс харвал үндэсний бөх нь хүний үүсэлтэй хамт байжээ гэж харж болохоор. Юутай ч өнө эртний түүхтэй Монгол үндэсний бөх хөгжлийнхөө үе шатыг давж өнөөдөртэй золгоход ерөөсөө зогсонги байдалд хүрсэн гэдгийг эрдэмтэн мэргэд ч нэгэн дуугаар зөвшөөрч таарна. Хөгжлийнхөө түүхэн явц, нийгмийн байдал гээд олон талын нөлөөлөл нь үндэсний бөхийн хөгжлийг зогсоох төдийгүй өдгөө нэр нүүргүй болгож байгааг ч үгүйсгэх арга алга.  Өнөөдрийн бөхчүүдийн барилдаан дэндүү уйтгартай болж байгааг дархан аваргууд ч шүүмжлээд эхэлсэн.

 

      Начны найраа, дүрмийн дагуу ямар ч сонирхолгүй барилдаанууд, бөхийн холбоо дундын талцал гээд олон шалтгаан нь  өнөөдөр үндэсний бөхийн нэр нүүрийг унагаж, улмаар үзэх харах юмгүй болгожээ. Тэр хэрээр ёс жаяг, дүрэм нь хатуу сумо бөхийн ертөнцөд монгол хөвгүүд босоо байна. Мөн тив дэлхий, олимпийн дэвжээнээс монгол хөвгүүд алт мөнгө хүрэл медалийг эх орондоо авчирч байна. Энэ хэрээр дүрэм нь улам л муу болж байгаа үндэсний бөх, яс чанар нь улам л муудаж байгаа үндэсний бөхчүүдийг гэхээсээ илүү бусад бөхийн төрлийг сонирхох нь ихэсч байна. Өнөөдөр үндэсний бөхийн дархан аварга, сумогийн их аварга хоёрыг зэрэгцээд ороод ирвэл сумогийн их аваргыг илүү хүндлэх хандлага нэгэнт бий болчихсон. Мөн олимпийн хүрэл медальт жудочин Улсын арслан хоёр ороод ирвэл олимпийн медальтыг дээдлэх нь нэгэнт бий болчихсон зүйл. Үндэсний бөхийг үзэх юмгүй дээдлэх зүйлгүй болгож байгаа хэдэн шалтгаан байна.

 

Нэгдүгээрт:

      Үндэсний бөхийн шинэчилсэн дүрэм. Барьц сонгохоос эхлээд цаг нартай болгосон нь ихэнх бөхчүүдийн хувьд барьц сонгох цагаа хүлээж үзэгчдийг чилээх. Сонирхолтой мэх хийж давдаг бөх маш цөөн болсон. Бие биенээ хүлээсэн, харзнасан байдал, дүрмийн дагуу хэт их таргалалт ч бий болсон гэдэг.  

 

Хоёрдугаарт:

     Үндэсний бөхийн холбооны явуулж буй бодлого, түүнийг тойрсон ашиг сонирхлын зөрчил. Өнөөгийн бөхийн холбооны тэргүүний явуулж буй бодлогыг эсэргүүцсэн хэсэг бүлэг нөхөд байна. Тэдгээр нь бөхийн холбоо гэх байгууллага хэдэн бөхчүүдээр мөнгө олж суудаг гэх хандлагыг нийгэмд бий болгохоос эхлээд сөрөг нөлөөлөл олон бий. Энэ ч утгаараа "Аваргуудын зөвлөл” хэмээх зүйл ч байгуулан нийгэмд ташаа ойлголт өгсөн гэж болно. Нөгөө талаар Монгол үндэсний бөхийн холбоо ч ганц нэгхэн хүний хоол болж байгааг бас үгүйсгэх аргагүй.  

 

Гуравдугаарт:

Цолны найраа. Энэ зүйл бол дээд цэгтээ хүрсэн. Үндэсний бөхийн холбооны тэргүүн нь өөрөө Улсын арсланд далан сая төгрөг өгье. Миний хүүг аваадах гэснийг Мөнхбаатар арслан хэвлэлээр мэдэгдсэн. Тэгэхээр энэ цолны найраа гэгч зүйл бол замаа алдсан. Начны давааг давуулах ажиллагаанд хамгийн багадаа 100 сая төгрөг орж байгааг ч эх сурвалж дуулгаж байсан.

 

Дөрөвдүгээрт:

Дүрмээс шалтгаалсан сонирхолгүй барилдаанууд. Сүүлийн үед маш олон барилдаанууд явагдах болсон. Ямар ч сонирхолгүй өнөөх л хүлээсэн харзансан барилдаанууд гэх мэт үндэсн шалтгаанууд нь Монгол бөхийг үзэх харах юмгүй, дээдлэх зүйлгүй болгож байна.

 

     Уг нь Монгол бөхийн үүсэл, түүний түүхэн хувьрал өөрчлөлт буюу хөгжил нь монгол үндэстний ахуй нөхцөл, нийгмийн харилцааны бодит тусгал юмсан. Өнөөдөр энэ байдал нь өнгөрчээ.

 

 

Ч.Дорж

unen.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

610 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex