Малайзын агаарын тээврийн онгоцны хар хайрцагт хийсэн шинжилгээний дүнг танилцуулна

986
Малайзын агаарын тээврийн онгоцны хар хайрцагт хийсэн шинжилгээний дүнг танилцуулнаӨнгөрсөн сарын 17-ны өдөр Амстердамаас Куала Лампур хотыг чиг­лэн хөдөлсөн Малайзын ир­гэний агаарын тээврийн онгоц Ук­раины зүүн хэсгийн дотоодын зөрчилдөөн бүхий нутагт осолд­сон билээ. Энэ аймшигт ос­лоос хойш хэдийнэ нэг сарын хуга­цааг ардаа үджээ.

Гэвч онгоц сүйр­­сэн газрын ойролцоо үр­гэл­жилж буй дайн тулааны урши­­гаар шинжилгээний ажил удааш­ралтай явагдаж бай­гаа бө­гөөд одоо болтол ос­лын шалт­­­гааныг тайлаагүй хэ­вээр бай­на. Энэ ажиллагааг ахалж буй Голландын Нисэх хүч­ний  хол­бооны дэд дарга "Анг­­лийн мэр­гэжлийн байгуул­лагад шин­жилж буй онгоцны хар хайр­цагны дүн зэрэг урьд­чилсан дүн мэдээг энэ сарын сүү­лээр, эсвэл ирэх сарын эхэн үед олон нийтэд тайлагнана” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн шин­жил­гээний ажлын явц удааш­ралтай байгааг ослын газрын ойр хавьд үргэлжилж буй Украйны цэр­гийн арми болон Оросын та­лыг баримтлагч салан тус­гаар­лагчдын хоорондын дайн ширүүссэнтэй холбон тайл­барлалаа.

Мөн тэрбээр "Шалт­гааныг үнэн бодитоор гар­гахад маш их мэдээлэл хэ­рэг­тэй байгаа ч, ослын га­зарт хүрэх дэндүү аюултай бо­лохоор ойртож чадахгүй бай­на” гэв. Харин нөгөө талаар хо­хирогчдын цогцоснууд хэд хэдэн хэсэг болон хуваагд­саны улмаас таних ажил удааш­ралтай явагдаж байгаа бөгөөд одоо­гийн байдлаар 127 орчим цогц­сыг л хэн болохыг нь тог­тоогоод байгаа юм байна. Энэ мэтээр ажил удаашралтай бай­гаад хохирогчдын ар гэрийнхэн бу­химдалтай байгааг эх сурвал­жууд тэмдэглэжээ.

Тухайлбал, Рот­тердамд амьдардаг Феред­рикс гэх эмэгтэй  онгоцны ос­лоор хүү, бэр хоёроо алджээ. Гэвч нэг сар өнгөрчихөөд бай­хад хүү охин хоёрынх нь цогц­сыг тодруулаагүйгээр барахгүй эд зүйлсийг нь ч эцэг эхэд нь хүргэж өгөхгүй байгаад гом­долтой байгаа аж. Хүүгийн эцэг Ров Фередрикс "Ясных нь хэл­тэрхий ч байсан хамаагүй олж авмаар байна” гэж  хоолой зангируулан хэлсэнийг эх сур­валжууд тэмдэглэсэн байна. Фе­редриксийн гэр бүл "Хоёр хүүх­дээ осолдсон газар очиж цэ­цэг өргөмөөр байгаа ч, даанч болохгүй юм.

Хоёр хүүх­дийнхээ араас гашуудаж ч ча­дахгүй, юу ч хийж чадахгүй дэ­мий л бухимдаж, шаналж амь­дарч байна” хэмээсэн бай­на. Малайзын иргэний агаа­рын тээврийн MH17 онгоцны сүйр­лээр 298 хүн амиа алдсан билээ. Украины салан тусгаарлагчид ослын газраас хохирогчдын цог­цоснуудыг цуглуулж, Гол­ландын талд хүлээлгэн өгсөн. Одоо­гоор хэн болохыг нь тог­тоох ажиллагаа явагдаж байгаа юм.  Гэвч Голландын талаас мэ­дээлсэнээр хохирогчдын бараг та­лаас илүү хувийг нь одоо болтол таньж чадаагүй байгаа аж. Хохирогчдыг хэн болохыг нь тогтоох ажлыг хийж буй Хорт эмч NHK-д өгсөн мэдээлэлдээ "Гарын хурууны хээ болон шүд­ний хэвийг шинжилснийхээ да­раа ДНК-ийн шинжилгээ хийж баталгаажуулж байгаа ч, цогцоснууд хэд хэдэн хэсэг бо­лон хуваагдсан нь үйл явцыг удааш­руулж байна” гэжээ.

Мөн ослын газарт одоо болтол хохи­рогчдын цогцос байгаа гэж үзэж байгаа ч ойр хавьд нь өрнөж буй дайны улмаас цогцоснуудыг тээ­вэрлэж чадахгүй байгаа аж. Түүнчлэн ослын газарт 10-20 хүний цогцос үлдсэн гэж үзэж байгаагаа Хорт эмч илэр­хийлсэн бөгөөд "Үлдсэн цог­цос­нуудыг олохгүйгээр бүх зорчигчдын хэн болохыг нь тогтоох боломжгүй” гэсэн бай­на.
Монголын мэдээ
Б.Даваахүү

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

986 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex