МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

73

 

МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ

 

МАН-ын Их хурал тун эгзэгтэй цаг үед хуралдаж байна. Нам доторх хурц хямрал, удирдлагууд хоорондын толхилцоон, түүнээс үүдсэн том хуваагдал, товчхондоо их шившигийн дараа цээжиндээ цэртэй ууртай гишүүд нь цуглаж буй нь энэ. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авсан тэр өдрүүдэд баяр бахдал нь багтаж ядан байсан МАН-д "дайсан” үгүй байв.

 

Улс төрийн том соёл үзүүлж сөрөг хүчин хүртэл гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байлаа. Ялалтын оргилуун дарс ямба хуваарилах ажлаар үргэлжлэх үеэс бага оврын үймээн самуун зохион байгуулах ажиллагаа эхэлсэн нь анзаарагдах болов. Энэ ажиллагаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "үр дүнд хүрэх” төлөвлөгөөтэй байсан юм билээ. Учир нь "үймээн дэгдээгчдэд” ялалтын эздийг түлхэн зайлуулах ганц боломж үлдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал амсуулах явдал байсан.

Ингээд түүндээ ч хүрч намын дарга М.Энхболдын өмнөх амжилтыг арчиж ялагдлын эзэн болгов. Үүндээ хүч нэмж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг "Ордны хуйвалдаан”-ы аргаар түлхэн унагаснаар түүнийг зайлуулах шалтагийг нэмлээ. Одоо 65 гишүүнтэй бүлгийг хоёр хувааж чадсан тэр "алдарт” сүх, өнөөдрийг хүртэл МАН-ыг бүхэлд нь хоёр хувааж чадаад байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Намын даргын тамгыг гардах л дутуу байна. Гэхдээ түүнд өрсөлдөгчид, Намын даргыг сонгох эрх бүхий намын Их хурлын гишүүд түүнээс арай өөрөөр харж байгааг өнгөрсөн амралтын өдрүүдэд ил, далд болсон уулзалтуудаас харлаа.

Намын Их хурлын гишүүдийн дийлэнх нь аймгийн Засаг дарга нар болон МАН-аас Төрийн өндөр албанд томилогдон ажиллаж буй билээ. Энэ нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Намын даргаар сонгогдоход нь дэмжиж саналаа өгөх бичигдээгүй "тэнсэнтэй” гэсэн үг. Харин яг одоогоор буюу өнөө өглөөний байдлаар бол МАН-ын Их хурлын гишүүд аль болох хүчээ нэгтгэж "эрсдэлтэй” нүүр тулъя гэсэн зоригтой болоод байгаа аж.

Тодруулбал, өнгөрсөн гурав хоногт МАН-ын даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгогдвол ямар гээчийн дарамт шахалт, улс төрийн соёлгүй, бүдүүлэг, "ширэнгэн ойн зарчим” дор ажиллаж 2020 оны сонгуультай золгохоор хоног тоолон хүлээх вэ гэдэг тэр бүүдгэр ирээдүйг ярилцаж ийм байдалд хүрэхгүй байх гарцыг тооцоолжээ. Энэ гарц нь Ж.Мөнхбат тэргүүтэй хэсэг улстөрч "шинээр нам байгуулъя, яадгийм” гэсэн зоримог боловч эрдэлтэй шийдвэр бөгөөд удтал ярилцсаны дүнд эрсдэл хийхэд алдах юмгүй гэсэн шийдэлд хүрчээ.

МАН-ын Бага хурлын үеэр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилоход түүнд хууртаж хайрцаглагдаж байсан хүмүүсээс ч цөөнгүй нь энэ зоримог шийдэлд саналаа нэгтгэсэн байна. Шалтгаан нь өнгөрсөн 50 орчим хоногийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс МАН-ын гишүүд, дэмжигчдийн сэтгэлд итгэлд үлдээсэн мөр нь хийж бүтээсэн ажил гэхээсээ илүү ерөөсөө л нам доторх "дажинаа” үргэлжлүүлсээр байсан явдал гэж тэд үзжээ.

УИХ-ын чуулганы танхимд, УИХ-ын дарга, МАН-ын даргыг ч үл тоомсорлон хэрүүл хийж, нэгэн цагт "Хэрэг эрхлэх газрын дарга аа”, "Намын ерөнхий нарийн бичгийн дарга аа” гэж явсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг элдвээр дуудаж шоронд хийнэ гэж хүртэл хашхичиж суусан тэр Ерөнхий сайдыг Намын дарга болгож суудлыг нь бэхлэх нь хэр аюултай вэ гэдгийг Намын их хурлын гишүүд "эрх мэдэл өөрсдийнх нь гарт” байгаа энэ гурван өдөр эргэцүүлжээ. Тэр ч байтугай "Ерөөсөө 65-ын бүлэг яагаад хоёр хуваагдав. Хэн хуваав” гэдгийг ч хэлэлцсэн байна.

Ц.Нямдорж гишүүний "сэрэмжлүүлэг” мэт телевизээр яриад байгаа 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр болсон МАН-ын Удиирдах зөвлөлийн хуралд гүйж орж ирээд "Би Шадар сайдын ажлаа өгнө” гэчихээд хаалга саван гарч явсан тэр өдрөөс үү. Эсвэл түүний "Херо” студийн найруулагч Б.Баатартай ярьсан бичлэгээс ойлгогддогоор Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний талд ажилласан үеэс үү.

Ямар ч байсан тэр өдрүүдэд "У.Хүрэлсүхийн хүмүүс” хэдийнэ "хайрцаглагдчихсан” байв. Улмаар Засгийн газрыг унагасан. МАН-ын жирийн гишүүд, дэмжигчид нүдэндээ итгэмгүй тийм эмгэнэлт жүжгийг нүдээр үзэж "шоконд” орж байлаа. Үргэлжлэл нь өнөөдрийг хүртэл эвлэхгүй байгаа МАН-ынхны өнөөгийн дүр зураг. Шүүх, цагдаа, прокурорыг өөрийн тал болгосон сөрөг хүчнийхэнд ердөө л ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын даргыг томилдог Ерөнхий сайд "атгуулчихаад” намын нөхдөө шоронгоор айлгаж байна. Ийм даргатай хаа хүртэл явж, 2020 он хүртэл хэдийгээ шоронд хилсээр явуулж, хэн хэн МАН-ыг удирдах гээд байна вэ.

Ийм л сэтгэлзүйтэйгээр өнөөдрийг хүртэл хоног тоолон бачимдаж явсан МАН-ын Их хурлын гишүүд энэ өглөөг угтаж байна. Өнөөдөр л У.Хүрэлсүхийн гарт намаа өөрсдийн гараар атгуулбал маргаашаас түүнд шүүмж хэлэх нь байтугай дараагийн Их хурлыг хуралдуулъя гэсэн нь хүртэл "дайсан” нь болно. Тиймээс айсуй дарангуйллын аянгыг зайлуулах ганц арга нь нэг бол У.Хүрэлсүх л биш бол хэнийг ч атугай Намын даргаараа сонгох, эсвэл МАН-аас нам төрүүлэх явдал гэж үзэж байна.

Тэртэй тэргүй хуваагдсан намаа тусад нь гаргаж шинэ нам төрүүлж гэмээнэ хагалан бутаргах биш харин ч намаа аварсан хэрэг болно гэдгээ ч намын дунд болон анхан шатныхантайгаа зөвлөлдөөд ирсэн бололтой.

Ийнхүү МАН У.Хүрэлсүх гэдэг даргатай болох, эсвэл Ж.Мөнхбат нарын байгуулсан шинэ нам төрөх гэсэн аль нэг замыг сонгосноор энэ удаагийн Их хурал түүхэнд үлдэх нэгэн шинэ сонинтой болж өнгөрөх нь. Хүчирхийлэл л хүчирхийллийг төрүүлдэг гэдэг энэ буюу.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

73 сэтгэгдэл
:

Hurelsuh huchirhiilegchiig demjj gargaj irsn odoo dahiad hediig ch gargaj irh ym blee.

:

zawaal yronhii said ni namiin darga bolno gsen huuli baihgui shuu de. Haynhyrwaa gishuuniig demjij bn garh bhaa

:

Хүрэлсүх гэдэг даргатай болсноос болоогүй нь дээр шүү МАН гэж байхаа болино

:

AN nam MAN nam 2r tusdaa zuilshuu HURELSUHEE

:

AN-hantai huuwildaj 20 onii songuuliar AN gargaj irh gj bgaa shde Hurelsuh.

:

temeen teregnii tenhlegtei hemjij hyaddag ng arga baidgui yum baina. oor gartsguidee l tegsen yum baina.Orchlon delhii orvoj orondoo oroh zavgui olzloldon bulaaldaj bailaa.Huvchin delhii hurvuj hunjildoo oroh zavgui honooldon temsteldej bailaa...gej.Novshnuudiig huiseer ng temtreh heregtei yum baina l daa...

:

Зовлонтой ч улсууд юмдаа. 20онд зүүн гэж гарч ирэхэд үнэхээр л гайхах зүйл байхгүй шүү

:

Эрх мэдэлд хамгаа мэдүүлчижээ энэ хүрэлсүх ууж идэх нь ханахгүйнлдэээ

:

Намынхаа нөхдийн хормой доогуур шургаж Эрдэнэбатын засгийн газрыг нураасан нам доторхи нам зүүний хүчний намын тэргүүн Хүрэлсүх одоо ардын намын толгойг авахаар санаархаж байна.

ne Hvrelsvhiig uudlah tusam bulhai ulam ihsej bh chinee ingej bhaar neree tatchij boldoggvi l yum bhdaa ...Ugaasaa l Haynhyrwaa l garna shdee

:

Угаасаа Хүрэлсүх дарга болчихвол яаж урвагч хүний дор ажиллах юм бэ. ? Намаа бүр мөсөн устгаж үгүй болгоно уу гэхээс өндийлгөж , босгоно гэж түүхэнд байхгүй шүү дээ.

:

.За Улс төр тийм ч сайн мэдэхгүй ч гсэн нэг хүн нэг хүн нэг л ажлаа сайн хийж чадна. Өдөр болгон улс төрийн ажил, намын ажил гээд Хүрэлсүхийн минь толгой нь эргэж гүйцэх байх. Хэрвээ л Хүрэлсүх улсаа гсэн ухаантайшуу юм бол нэрээ татах л хэрэгтэй. Намаа удирдаж чадах хүндээ л өг. Намын ажил гээд гүйгээд яахав СҮХээ минь.Ардчилсан Намын төлөө ажиллаад байгаа #Топор Ерөнхий сайд #Хүрэлсүх #Женко ахдаа чимээгүйхээн туслаад гүйж байхад энэ #Hero баг алсаан

:

Намынхаа нөхдийн хормой доогуур шургаж Эрдэнэбатын засгийн газрыг нураасан нам доторхи нам зүүний хүчний намын тэргүүн Хүрэлсүх одоо ардын намын толгойг авахаар санаархаж байна.

:

Khayanlhyarvaagaa gargah bolov u ed nar odoo

:

Hurelsuh ene namiig utgaar taltsuulj duusch

:

Khyanaa gej neg bas hudlaa gar ch gesen ene dundaa arai deer yum daa Estoi balai uil yavdluud boloh yum geech. Ugtaa bol songoh gants ch hun alga

:

Hurelsuh MAN darga blwol oorinh n tald oroogui nohduudiig shuud zailuulh baihdaa. MAN buh medeeleliig AN d ogdg archaagui urwagch

Ardchilsan namiihntai niilj zasgaa unagaj yronhii said bollo odoo namiin darga bolhiig n huleen zowshoorhgui shvvv

:

Ene udaa Hurelsukh hudlaa l daaa yaaj ch bodson uneheer shunal n diildehgui hun. Haynaa bol iluud shunadaggui dutuug nuhdug hun tiimees haynaa n garsan deer deee

:

Aimshigtai urvagch yum odoo buur ulaan tsagaandaa garlaa uuniig ni harsaar bjiij dargaaraa songohgui bizdee erhem toloologchidoo!!!!! ard tumen buhimdaj bn

:

Өмнөн нь ч гэсэн намаа хувааж засгаа унагаж байсан шүүдээ Хүрэлсүх одоо бас тэгэхгүй гэсэн баталгаа алгадаа

:

Яагаад ингэсэн учир нам доторх асуудал намын ирээдүйг шийдэх зүйл болж хувираад байгаа юм. Яагаад сонгуулийн өмнө гэхлээр дараа нь Хүрэлсүх сайд ялагдал хүлээлээ гэж бодвол намдаа байх нүүргүй болох юм.

Шалтгаан нь өмнөх МАН-ын засгийн газрыг тотан буулгасанд оршиж байгаа юм. Үүнийг дэмжсэн гишүүд одоог болтол түүний талд байгаа юм:

:

Хаянхярвааг дэмжинэээ.Хүрэлсүх бол туйлбаргүй шүү дээ.Албан тушаалын төлөө аргаа ядахдаа тагнасан чагнасан жүжиг тавьсан биз дээ

:

Hurelsuhiin tsaad zorilgo ni MAN-iig unagaah ugui hiih uuniig hezee ch zovshoorch bolohgui MAN-n toloologchid uuniig medej bgaa hudaldaj, daramtalj avah gd hereggui

:

Хэзээ энэ засгийн газар, намууд нэг аятаахан ажиллаж эхэлнэ дээ. Ёстой балай шаарнууд юм даа. Бүхлээрээ солигдлвол таарна\

:

Үүний гол буруутан Хүрэлсүх сайд юм. Энийг бараг хүн болгон л мэддэг боллоо. Түүнийг тойрон хүрээлэгчид нь одоогийн намын даргын сонгуулиар зарим нь түүнээс салж уг сонгуулийн гол өрсөлдөгч болох Хаянхярваа гишүүнийг дэмжихээр болсон билээ.

:

Namiin darga l bol namiin darga erunhii said bol erunhii said tus tusdaa bsn n deer

:

Huchirhiilel, heeli hahuuli, luiwart uls yortei blmor bga bl Hurelsuhiig l songoh baih. Chin unen ylah bolnoo

:

Awilagachin Hurelsuhiigee songochood draa ni amaaa barih wiidee trnees omno bidend bolomj bn zow huneee l demchih heregtei shuude. Haynaa gishuuniig demjiij bn

:

Намын даргын төлөөх их хурлаар их зүйл болж өнгөрөх ньдээ. намын хувьд түүхэндээ байхгүй том хуваагдлыг бий болоод байгаа билээ.

:

Зүгээр л ингээд л хийх хийх ажлаа хийцгээгээд л явбал сайн юм байгаа юм даа. Чадахгүй, боловсрол нь хүрэхгүй байхад л дээшлэх гээд үзээд байна.

:

Хүссэндээ хүрж асуудалгүй ажиллаж байсан засгийн газрыг өөрийнхөө эрх ашиг , эрх мэдлийн төлөө унагааж өөрөө ерөнхий сайд болсон хүн яасан ч албан тушаалд ханаж цаддаггүй юм дээ. Бүх эрх мэдлийг авах гээд чичирж байх шив дээ. Анхнаасаа л засгийн газар унагааж ерөнхий сайд болж Баттулга , Энхболдтой үгсэн хуйвалдсан нь томхон албан тушаалтай болж аваад түүгээрээ түрий байж намын дарга болоод намаа 2 хувааж бүр тараан бутаргах зорилготой л байж дээ

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex