Солонгосчуудын луйвардсан ялалтууд
Тайландын тамирчин 3 үеийн турш илүүрхэж, оновчтой олон цохилтуудыг хийсэн ч шүүгч нар ялалтыг Солонгосын талд өгөв.
Бадминтон Солонгос – Япон
Солонгос тамирчны цохисон бөмбөг зураасны гадаа унасан ч шүүгч дотор хэмээн зааж, япон тамирчныхыг гадаа гэж тооцсоор улайм цайм ялалт луйвардав.
Хөл бөмбөг Солонгос – Тайланд
16 дотор солонгосын тамирчин бөмбөгөнд гар хүрсэн ч шүүгч хараагүй дүр эсгэж тооцсонгүй. Харин солонгосын тамирчин 16 дотор худал унаж жүжиглэхэд шүүгч тэр даруй торгуулийн цохилт хийх эрх өгөв. Солонгосчууд тоглолтын өмнө Тайландын төрийн дууллыг дутуу тавьж тамирчид, улсыг нь доромжлов.
Бокс Солонгос-Энэтхэг
Энэтхэгийн тамирчин гурван үеийн турш илт илүүрхэж өрсөлдөгчөө буулгаж авсан ч шүүгчид санал нэгтэй солонгос тамирчинд ялалт өгч үзэгчдийг бухимдуулав. Ялалтаа луйвардуулсан энэтхэг тамирчин хүрэл медалиа солонгосын тамирчины хүзүүнд зүүж эсэргүүцлээ үзүүлэв.
Чөлөөт бөх Солонгос-Иран
Ираны тамирчин эхний үед солонгос тамирчинг цэвэр ялсан ч түүний дасгалжуулагчийн гомдлоор шүүгч ялалтыг тооцолгүй харин ч солонгос тамирчинд оноо өгч зааланд цуглаграгсдыг гайхшруулав. Энэ барилдааныг дэвжээний шүүгч бус солонгосын дасгалжуулагч шүүж ялалтыг өөрийн болгов.
Бокс Солонгос-Монгол
Солонгосын сэтгүүлчид энэ тоглолтын тухай: "Эхний үед Солонгос 10-9 харьцаатай ялсан, дараагийн үед тэнцсэн, сүүлийн үед 8-10 харьцаагаар ялагдсан” хэмээн бичиж шударга бус шүүлтийг гайхшран өөрсдөөсөө ичжээ.
Бадминтон Солонгос – Хятад
Бадминтоны спортын дэлхийн №1 тамирчин Ли Шүэ Ру-гийн "Эгц урдаас хурц гэрэл тусгасан. Бас агааржуулагчийг халуунаар хүчтэй үлээлгэж бөмбөгний чиглэлд нөлөөлж байна” гэсэн гомдлыг Солонгосчууд хүлээж авалгүй тэмцээнийг үргэлжлүүлэн шударга бус хандав. Үр дүнд нь солонгосын тамирчин ялав.