Загвар өмсөгч Амгаа "өөрийгөө" тайгаас олжээ
Саяхан нээлтээ хийсэн "Содура” кино үзэгчдээс багагүй магтаал хүлээгээд байна. Тус киноны гол дүрд загвар өмсөгч, жүжигчин О.Амгаланбаатар тоглосон билээ.
Тэгвэл тус кино түүний хувьд өөрийгөө олоход тусалсан гэнэ. Тэрбээр энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Кино төсөл эхэлж байхад миний амьдралд их сонин эргэлт болсон юм. Удаан үерхсэн найз охиноосоо салаад сэтгэл жаахан хэцүүхэн байх үетэй "Содура” киноны зураг авалт давхацсан.
Бухимдсандаа өөрийнхөө бурууг ч ойлгохгүй, тэр хүнийг л буруутгаж элдэв буруу зүйл хийх байсан байх гэж боддог. Харин ийм үед намайг кино багийнхан маань Хөвсгөл рүү аваад явчихсан. Тайгад удаан амьдарснаар өөрийгөө олж, төлөвшиж чадсан гэж боддог.
Их хотын хөдөлгөөнт амьдрал, шоу цэнгээнээс холдож урлагийн хүмүүстэй
гайхалтай байгальд амьдрах нь тун сайхан байсан. Байгаль хүнийг
эмчилдэг. Нэг их сайхан уул нуруу харчихаад "тэр үед ч ёстой онцгүй юм
болсон шүү” гээд бодоод сууна гэж байхгүй. Сэтгэл ямар ч хэцүү байсан
байгаль, ан амьтан тэр бүгдийг хараад сэргэчихдэг юм билээ” хэмээн
ярьжээ.
www.mnews.mn