Монгол даяар хожоотой биш гэж үү?

1010

 

НҮҮРСНИЙ ОРДЫН ҮНЭ ЦЭНЭ ШАЛДАА БУУВ
Эхлээд баримт дэлгэе.
БАРИМТ 1.
"Corsa Coal Corp” компани Пенсильвани мужид төвтэй "PBS Coals” компанийг 60 сая ам.долларын бэлэн мөнгө, 60 сая ам.долларын суутгалын нөхцөлөөр худалдаж авчээ. Компанийн уурхайн үйлдвэрлэлийн нөөцийгтонн тутамд 2.7 ам.доллараар үнэлж авсан байна.
БАРИМТ 2.
"Коронадо” компани "Cliffs Logan County” компанитай хэлцэл хийхдээ уурхайн үйлдвэрлэлийн нөөцийг тонн тутамд 1.65 ам.доллараар үнэлж авсан.
БАРИМТ 3.
"Alpha Natural Resources" компани "Amfire mining”-ыг АНУ-ын Пенсильвани мужид төвтэй "Rosebud mining” компанид 86 сая ам.доллараар заржээ. Тодруулбал, нүүрсний уурхайн нэг тонн нөөцийг 0.95 доллараар үнэлж авсан байна.
БАРИМТ 4.

TECO Energy" компани өөрийн Кентуки муж дахь салбар болох "TECO Coal Corp"-ыг 2014 оны аравдугаар сард 170 сая ам.доллараар үнэлж зарсан. Энэ нь орд газрын үйлдвэрлэлийн нөөцийн нэг тонныг 0.4-0.57 ам.доллараар үнэлсэн хэрэг юм.
БАРИМТ 5.
Бидний сайн мэдэх "Aspire mining” компанийг геологийнх нь нөөцөд тулгуурласан үнэлгээ тонн тутамд ердөө 0.20-0.25 ам.доллараар хэмжигдэж байна.
БАРИМТ 6.
"James River Coal Co” компани АНУ-ын Кентуки муж дахь нүүрсний уурхайн гурван цогцолбороо нөөцийг нь тонн тутамд ойролцоогоор 0.04 ам.доллараар үнэлж худалдав.
БАРИМТ 7.
"Винсвэй", "Марубени”-гийн 60:40 хувиар хамтарсан компани 2011 онд 900 сая ам.доллараар авсан Канад дахь ордоо өнөөдөр ердөө хоёрхон ам.доллараар зарах гэж оролдоод чадахгүй л байна...

 

Иймэрхүү жишээ дэлхийн нүүрсний зах зээл рүү өнгийхөд хэдэн арваараа байна. Бидний авсан жишээн дээрээс харахад ордын 1 тонн нүүрсний нөөцийн үнэлгээ 2.7 ам.доллараас 0.04 ам.доллар болтлоо навс унаж сүүлдээ зарагдахаа больжээ. Андуурсан гэж бүү бодоорой, бүхэл бүтэн ордыг 2-хон ам.доллараар зарах гээд эзэн олдохгүй байна. 3-4 жилийн өмнө хаданд гарч байсан коксжих нүүрс өнөөдөр дэлхийн зах зээл дээр хямдарсан бараа шиг л болжээ. Нүүрсний зах зээл ийм л эмзэг. Одоо гадаадаас Монголдоо газардья.

Бидний сайн мэдэх "Саусгоби”-гийн жишээг татья. Эдний 57 хувийг "Чалко”-гийнхон 2011 онд 900 сая ам.доллараар авах санал өгөөд татгалзсан хариу авч байсан бол "Туркойз Хилл" саяхан 20 хувиа 15-хан сая ам.доллараар зарсан. Дөрөвхөн жилийн дотор ордын үнэлгээ ингэтлээ годройтжээ. Бараг тэрбум доллар санал болгоод салгаж чадаагүй 57 хувийн гуравны нэгийг нь энэ удаад 15-хан сая ам.доллар өгөөд л авчихлаа. Дахиад 30 сая ам.доллар өгөхөд л 60 хувиа зарах нь. Энэ бол зах зээл дээр үнэ үргэлж "тэнгэр”-т байдаггүй, заримдаа бүр "газар”-т унадаг гэдгийг илтгэж байна.

 

Дахин жишээ өгүүлье. Одоо ч бараг мэдэхгүй хүнгүй, бас мэддэг хүнгүй шахуу болсон Тавантолгойн жишээ юм. Монгол Улсын төсөв сүүлийн хоёр жил дараалан нэг их наяд орчим төгрөгөөр тасарсан нь нүүрстэй, тэр тусмаа үндсэндээ Тавантолгойтой л холбоотой. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр нүүрсний үнэ УИХ-ын өөдрөгөөр төсөөлж, Засгийн газрын өнгөтөөр тооцож байсан шиг байсангүй. Үнэ өсч, буурахыг урьдчилж тооцож чадаагүй нь алдаа, өсч, буурдаг нь зах зээлийн жам. Тиймээс л төлөвлөсөн хэмжээндээ Тавантолгойн нүүрсийг ухаад зарсан ч үнэ нь төсөөлж төлөвлөж байснаас нь хэд дахин уначихсан. Ийм л энгийн атлаа адармаатай шалтгаанаар улсын төсөв хоёр жил дараалан их наядаараа тасарлаа шүү дээ. Урьдчилж зөв төсөөлөх хандлагыг улстөрчдийн даалгавраар зориуд хорлодог бүлэг мэдэмхийрэгчид гарч ирж будлиантуулж байна. Захын жишээ нь, нүүрсний зах зээлийн төлвийн талаар "100 чухал сэдэв” цувралын "Тавантолгой” нэвтрүүлгийн 2-р хэсэгт орсон "Либерти Партнерс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганбатын яриаг сонсоод үнэхээр толгой сэгсэрхэд хүрсэн. Аль эрт, 2012 оны нүүрсний оргил үеийн судалгаа барьчихаад 2015 оны үйл явдлыг тайлбарлаж байгаа нь яах аргагүй хорлон сүйтгэл биш гэж үү. НҮҮРСНИЙ ОРДЫН ҮНЭЛГЭЭ ДЭЛХИЙ ДАЯАР ШУРГАЖ УНАЖ БАЙХАД МОНГОЛЫН ТАВАНТОЛГОЙ ДАНГААРАА ГОЗОЙГООД БАЙНА ГЭЖ ЛАВ БАЙХГҮЙ. Америкийн "Пибоди” Тавантолгойн тендерт санал ирүүлэхдээ эхлээд ордыг олон улсын стандартаар үнэлье, дараа нь оруулах хөрөнгийн хэмжээгээ ярья гэсэн нь мөн ч учиртай үг байж дээ.

 

БҮТЭН ОРД УУ, БҮЛЭГ ОРДЫН НЭГЭЭХЭН ХЭСЭГ ҮҮ
"Эртний монголчуудын ухааныг би биширдэг юм” гэсэн нэгний үгийг энд зориуд тодотгомоор санагдлаа. Тэр хүн "Эрдэнэтийг яаж мэдэж Эрдэнэт, Оюутолгойг яаж мэдэж Оюутолгой гэж нэрлэсэн юм бол” хэмээн гайхаж байж билээ. Үнэхээр тийм, эд бүгдээрээ яг оносон нэр. Үүн шиг Тавантолгой гэсэн нэр ч ялгаагүй учиртай. Нэг, эсвэл хоёр толгой гээгүй "Таван” толгой гэж нэрлэсэн нь 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй энэ орд үндсэн таван хэсгээс бүрддэгтэй холбоотой. Тавантолгой бол Бор толгой, Бор тээг, Цанхи, Ухаа худаг, Баруун өмнөд ба зүүн гэсэн таван хэсгээс бүрддэг бүлэг орд. Нэршлийн хувьд ингэж тав хуваагддаг шиг ашиглалтын хувьд ч бас хуваагдах боломжтой. Одоо улстөрчдийн хэрүүлийн алим болоод байгаа Тавантолгойн гэрээний төслийг энд жишээ болгоё л доо. Энэ төсөл нь зөвхөн Цанхийн хэсэг дээр яригдаж байгаа хувилбар юм. Энэ гэрээгээр Бор тээгийг, эсвэл Бор толгойг, эсвэл Баруун өмнө ба зүүн хэсгийг ашиглах тухай ойлголтыг зохицуулаагүй. Түүнийгээ дагаад 6.5 тэрбум тонн нүүрсний нөөцийг нь бүхэлд нь ухна гэсэн ойлголт ч байхгүй.

 

"Бүтэн орд уу, бүлэг ордын нэг хэсэг үү” гэсэн асуулт ийм учиртай. Тавантолгойн ордын одоо яригдаж буй гэрээний төслийн хувьд үргэлжлэх хугацаа нь 30 жил. Тэр өнцгөөс нь харвал энд 6.5 тэрбум бус ердөө 900 сая тонн нүүрсний нөөцийн тухай л яригдах учиртай юм. Цанхийн хэсэгт нэгжилд дээд хүчин чадлаараа ажиллалаа гэхэд 30 сая тонн нүүрс олборлох боломжтой. Тэр тооцоогоор бодвол 30 жилд дээд тал нь 900 сая тонныг л олборлоно. Нөгөөтэйгүүр, уурхайн нөөц гэдэг нь эдийн засгийн ашигтай нөөц гэсэн үг бас биш, Үүнийг уул уурхай гадарладаг захын хүн хэлнэ дээ.

 

Тавантолгойн таван хэсгийн тухайд задалж бичсэн шалтгаанаа төгсгөлд нь зориуд тайлбарлаж ойлголтоо нэгтгэе. Энэ орд дээр яригдаж буй гэрээг баталлаа ч ордын лиценз 100 хувь "Эрдэнэс-Тавантолгой” компанидаа, төрдөө хэвээрээ үлдэнэ гэдэг нь аль дээр баталгаажсан зүйл. Төрд лиценз нь бүхэлдээ үлдэх бол зөвхөн Цанхийн хэсэгт л хөрөнгө оруулагчид олборлолт явуулах юм байна. Нэг ёсондоо Тавантолгойн бүлэг ордоос нэг хэсгийг нь л ашиглана гэсэн үг.

 

Үнэхээр энэ орддоо хөрөнгө оруулалт хийгээд, олборлолт явуулмаар байвал төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой”-д эзний хувьд бусад талбай нь, нөөц нь хангалттай байгааг тэд яагаад олж харахыг хүсэхгүй байгаа юм бол? Бор тээгийг, Бор толгойг, Баруун өмнөд ба зүүн хэсгийг ашигла л даа. Өөрөөр хэлбэл, нийтдээ 6.5 тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн бүлэгордоос ердөө нэгхэсгийг нь, 30 жилд нийтдээ 900 сая тонныг нь л олборлох тухай ойлголт одоогийн яригдаж буй гэрээгээр зохицуулагдахаар яригдаж байгааг Ажлын хэсэгт багтсан Их хурлын гишүүд маань мэдэж л байгаа байгаа даа. Энэ 900 сая тонныг дагаж орж ирэх хөрөнгө оруулалтаар өнөөгхүртэл гацсан төмөр замаа барьж, түүхий нүүрсээ үнэд хүргэх баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, "Чалко”-гийн дарамттай өрнөөс салж, төсөв амсхийх урьдчилгаагаа бас татвар, хураамжаа бүрэн авна. Монгол даяар хожоотой, ашигтай биш гэж үү?



Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1010 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex