Дуурийн дуулаачдын чансааг шалгадаг П.Чайковскийн нэрэмжит уралдаан Москва, Санкт-Петербург хотод болж байна. Энэхүү уралдааны гоцлол дуучны төрөлд өрсөлдөж буй Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шилдэг наймд багтаж, гала тоглолтод оролцохоор болжээ. Марийнский театрт болсон уг шалгаруулалтад Г.Ариунбаатар "Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари, "Хулсан ташуур” дууг дуулжээ. Тэрбээр гала тог лолтод "Гилбэрийн хатан” дуурийн Елецкийн ари болон, "Трубадур” дуурийн Де Лун гүнгийн ариг дуулах ажээ. Уралдааны ялагчийг маргааш болох гала тоглолтын үеэр тодруулах юм байна.
Х.ЗАЯА
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
985 сэтгэгдэл