Хөтөлийн цементийн үйлдвэрийн экс захирал ял сонсов
Өнгөрсөн жилээс эхлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Хөтөл цемент шохой” ХК-ийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж, шалгаж эхэлсэн билээ. Улмаар тус компанийн захирлаар ажиллаж байсан А.Шоовдор, ерөнхий нягтлан бодогч Д.Наранчимэг, гаалийн ажилтнууд болох Д.Одонтуяа, Б.Даваадорж, А.Наранхүү нарт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 265, 268, 269 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллагын, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, өгсөн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 20 дугаар шүүхэд шилжүүлсэн. 
