“Монос”-ын эмийн сангуудаас ноцтой зөрчлүүд илэрчээ
Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрчээ
• Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа "Монос Улаанбаатар" ХХК-ийн харьяа 23 салбар эмийн сангуудыг уг хяналт шалгалтад хамруулан шалгалаа. Нийтлэгээр дээрх эмийн сангуудад стандартын шаардлага хангаагүй эмийн жороор үйлчлэх, эмийн сангуудад худалдаалагддаг ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд болон, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хаяг шошгожилтын зөрчил илэрсэн байна.
• Монос-Баян Монгол эмийн сан, Монос-Саруул тэнгэр 2 эмийн сан, Монос-Төмөр зам эмийн сан, Монос-Макс эмийн сан, Монос-Хархорин эмийн сан, Монос-Метромалл эмийн сан, Гэмтэл согог судлалын үндэсний төв дэх Монос эмийн сангууд нь "Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-д заагдсан эрхлэгч үйл ажиллагаа явуулдаггүй зөрчил илэрсэн. ...