Үүлбаатар Нийтийн тээврийг самрахаар шийджээ

781
 Даншиг наадам болох гэж нийслэлийн удирдлагууд их л хөл хөөрцөг болж Чингисийн талбайг элдэв янзын зүйлээр гоёж гоодсоор хэдэн хоногийн нүүрийг үзэж байна. Хамгийн гол нь олон нийтийн зүгээс эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Даншиг наадмыг хийх нь хэр зохимжтой вэ гэсэн санал асуулгыг сошиал ертөнцөөр явуулж байсан. Түүнчлэн өнгөрсөн сарын 31-ний өдөр Нийслэлд оршин суугч Б.Цэрэн, А.Сүххишиг, Ч.Базарзаяа тэргүүтэй иргэд мэдээлэл хийж, уг наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан. Тэд хэлэхдээ "Даншиг наадмын зардалд 560 сая төгрөг зарлагдахаар тооцоолсон. Энэ бол эдийн засгийн хямрал нүүрлээд буй үед маш их мөнгийг нэг өдрийн Даншигт зарцуулж буй ухвар асуудал" хэмээн мэдэгдсэн юм. Дээрх иргэдийн үзэж буйгаар нэг өдрийн Даншигт зарцуулагдах 560 сая төгрөгөөр элэгний С вирустэй хэдий ч амьдралын боломжгүйгээс Харвони эмийг ууж чадахгүйд хүрээд буй иргэдэд туслах, эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авч өгөх, гадаадад эмчлүүлэгчдэд туслах зэргээр үр ашигтай зарцуулахыг уриалж байсан юм. 
Юутай ч гол асуудалдаа ороё. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагууд болон автобус компанийнхан өөрсдийгөө алдагдалтай ажиллаж байна хэмээн автобусны үнийг 500 төгрөг болгож байсан түүхтэй. Гэтэл алдагдалтай ажиллаж байгаа нийтийн тээврийг Хотын дарга Э.Бат-Үүл нэг мөсөн самрахаар шийдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, Үүлбаатар дарга энэхүү наадмын эхний өдөр Чингисийн талбайд үүрийн 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар болсон. Тодруулбал, Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлийн цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30- 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн "Хүй долоон худаг”-т болох үйл ажиллагаатай холбоотойгоор "МУБИС - Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж сүүлийн автобус 22:30 цагт "Хүй долоон худаг”-аас МУБИС чиглэлд хөдөлнө гэж албаныхан мэдээллэсэн. Юутай ч хотын удирдлагууд ийм шийдвэрийг гаргачихлаа. Уг нь нийтийн тээврийг алдагдалтай ажиллаж байна гэдгийг дээр дооргүй ярьж байгаа ч ямар замаар энэ алдагдлаас гарах вэ гэдгийг бодох ухаантан нэг ч алга. Харин ч бүр яаж үрэх вэ гэсэн бодлогыг баримталж байгаа бололтой. Өнгөрсөн 2009-2013 онуудад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автобус компаниуд 23.3 тэрбум төгрөгийн алдагдлыг хүлээж байсан гэдэг албан ёсны судалгаа байдаг юм билээ.
Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн онд Нийслэлийн Тээврийн газраас өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар богино эргэлттэй зорчих нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байсан. Өөрөөр хэлбэл, иргэд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчсон гэсэн үг. Мэдээж бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчино гэдэг нь нийтийн тээврийн хувьд алдагдалтай ажилласан гэсэн үг.
Энэхүү алдагдлыг нөхөхийн тулд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.3 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 аж ахуйн нэгж байгууллагад хувааж өгч байсан. Уг 1.3 тэрбум төгрөгийг автобус компаниуд арав хоногийн хугацаанд түлшэндээ зарцуулсан юм.
Үүнээс автобус I, III, "Цахилгаан тээвэр” компаниуд төрийн өмчийн оролцоотой байсан бол үлдсэн 22 хувийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрсдөөсөө 1.8 тэрбумыг гаргаж байсан. Ямартай ч энэ их мөнгийг Үүлбаатар Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байсан түүхтэй. Одоо энэ түүх хоёр өдөр давтагдах болж байгаа нь харамсалтай. Хотын дарга аа, нийтийн тээвэр гэдэг аливаа улс орны хамгийн чухал үйлчилгээний хэсэг. Уг нь та татвар төлөгчдийн мөнгө болох 560 сая төгрөгөөр хоёр цэцэрлэг барьж, 600 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах бүрэн боломж байгааг танд сануулахад илүүдэхгүй болов уу.

Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

781 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex