Хотын түгжрэлийн эсрэг санаачилгаараа хулгайч нарыг дэмжээд байгаа юм биш үү, Үүл дарга аа!
Э.Бат-Үүл баатар санаачилж, Нийслэлийн Тээврийн газраас хэрэгжүүлж буй "Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийн туршилтын ажил” энэ сарын 22-ноос эхлэн хэрэгжиж байна.
Энэ ажлын хүрээнд өдрийн турш 500 төгрөгийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Нийтийн тээврийн автобусуудыг богино маршрутаар эргүүлж, өдрийн 500 төгрөгийн тасалбараар хэдэн ч удаа сэлгэн суух боломжтой туршилтын ажил энэ 31-ний өдрийг хүртэл буюу 10 хоногийн хугацаанд хэрэгжинэ гэж байгаа.