“Эмоци”-ийн Ариука "Outlaw"-ийн Чинзоригтой сүй тавьжээ
Хошин урлагийн "Эмоци” продакшны жүжигчин Ариука буюу н.Ариунцэцэг сүй тавьжээ. "Эмоци” продакшинд ажиллаж байгаа тэрбээр гаднах төрхөндөө ихэд анхаарч бараг л "мисс" болсон гэхэд хилсдэхгүй. Тэгвэл жүжигчин бүсгүй маань хайр дурлалдаа умбан найз залуутайгаа гэр бүл болохоор шийдсэн бололтой. Тэрээр "Outlaw" хамтлагийн дуучин Чинзоригтой сүй тавьсанаа олонд зарласан байна. Өмнө нь энгийн нэгэн залуутай үерхэж байсан тэрбээр ийнхүү найз залуугаа хаяж, дуучин залууг сонголоо.