Яамдын тендерт ялалт байгуулдаг “ХӨМОТЭ” компанийг шалгая!

753
Яамдын тендерт ялалт байгуулдаг “ХӨМОТЭ” компанийг шалгая! - "Хөх Монголын тэнгэр” компани хоёр ч яамны тендерт шалгарчээ -

"ХӨМОТЭ” буюу "Хөх Монголын Тэнгэр” гэх сүржин үгсийн нийлбэр болсон компани санхүүгийн томоохон асуудалтай групп компанийн охин компани гэсэн бүртгэлтэй бий. Гэвч ийм асуудалтай компани өдгөө ил болоод байгаагаар хоёр яамны тендерт шалгарчихсан, барилга угсралтын ажил хийж гүйцэтгэж байгаа нь хачирхалтай биш гэж үү? Батлан хамгаалахын яаманд л гэхэд өмнөх сайдынх нь үед буюу Лу.Болдын эхлүүлсэн яамны 300 айлын орон сууцны барилга одоо ч асуудал дагуулсаар байгаа нь гүйцэтгэгч "ХӨМОТЭ” компанитай багагүй холбоотой гэх. Лу.Болдоос Д.Бат-Эрдэнэ гэх хоёр сайдын гар дамжиж, анх гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр эхэлсэн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт орших Монгол цэргийн музейн зүүн талд баригдаж байгаа 10 давхар төмөр, бетон каркас бүхий 300 айлын орон сууцны барилга зөрчилтэй, зөвшөөрөлгүй гэдэг мэдээлэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа.


Барилгын зураг төсөл, газрын зөвшөөрөл гэгчлэнгээр барилга барихад холбогдох хэд хэдэн зөвшөөрлийг авах ёстой ч Батлан хамгаалах яамны 300 айлын орон сууцны барилга нь барилга эхлэх зөвшөөрлөө аваагүй хэр нь эхэлчихсэн, энэ онд ашиглалтад орохоор ажиллаж байгаа юм.

Тус барилгын ажлын тендерт ялсан "ХӨМОТЭ” компанийн хувьд "Спэйшл” корпорацийн охин компани гэгддэг бөгөөд толгой компани нь тэрбум гаруй төгрөгийн өрийн асуудалтай аж. Гэтэл тус компани Гадаад хэргийн яаманд ч мөн барилгын тендерийн ажилд шалгарсан байгаа юм. Нийтдээ хоёр яамнаас л гэхэд 10 гаруй тэрбумын тендер авчихсан гэсэн үг. Харин энэ компанийн цаана хэн байна вэ гэсэн асуулт мэдээж хэн бүхний анхаарлыг татна. Батлан хамгаалах яамны цэрэг, офицеруудын 300 айлын байр орж амжаагүй балгас болж байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл энэ явдал гүйцэтгэгчээс эхтэй байж болзошгүй. Анхнаасаа асуудалтай, төрийн тендерт ялалт авчихаад ажлаа хийдэггүй хийдүүлдэг компани ажлыг нь хариуцсан болохоор тэгж байгаа гэдгийг Улсын их хуралд суугаа зарим гишүүд ч ний нуугүй хэлэх юм билээ.

Ямартай ч яамдын тендерт шалгараад байгаа "ХӨМОТЭ” компанийн цаана хэн байгааг судлаад үзвэл УИХ-ын гишүүн асан Батж. Батбаяр, түүний хүүхдүүд байдаг аж. "Спэйшл групп” гэх хулхи группээр дамжуулан тухайн үедээ 1,9 тэрбум төгрөгийн бороо, цаг уурын дөрвөн шаардлага хангахгүй станц нийлүүлэн, шуугиан тарьж, хэл амнаас чимээгүйхэн мултарсан тус компани ийнхүү өнөөдөр яамдын барилгын тендерийг авчихаад ажлаа хийсэн зүйлгүй асуудал үүсгэсээр байгаа юм. 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтээ 100 хувь авчихсан мөртлөө төрийн ажлыг гацаасан тус компанийн барилгуудыг НЗДТГ-аас жагсаасан найдваргүй, нураах 80 барилгын жагсаалтад хүртэл оруулж байсныг баримт гэрчилнэ.

Тэр ч бүү хэл, Сангийн яамнаас "ХӨМОТЭ”-гийн өмнөх өрийн асуудлыг сөхөж, тэрбум гаруй төгрөгийн санхүүгийн асуудалтай компанид тендер өгөхгүй гэж байсан ч нэрээ өөрчилж, "Хөх Монголын Тэнгэр” компаниар дамжуулан Гадаад хэргийн яам болон Батлан хамгаалах яаманд барилгын тендер авсан байгаа юм.

Харин үүнд хариуцлага тооцох хүн гэж огтхон ч алга, мөн хариуцлага хүлээх хүн ч гэж алга. Батлан хамгаалах яамны хэсэг нөхдүүд авлигын хэргээр шалгагдаж байсан ч "ХӨМОТЭ” гэх тендерт ногоон гэрлээр ялдаг компани чимээгүй байсаар. Тэд байртай болох хүсэлтэй энгийн нэгэн ажилчдыг багагүй хохироосон, төсвийн мөнгөөр хайр найргүй тоглосон, өмнө нь хэд хэдэн тендерээс мөнгө завшиж, эвдэрхий бүтээгдэхүүн нийлүүлсэн гээд анхаарал татах олон асуудал байгааг онцлох хэрэгтэй биз ээ. Эсвэл төр ийм харалган гэж үү?
Эх сурвалж www.wikimon.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

753 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex