Халх голд чөлөөт бүс байгуулна

839

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт :Төрөөс малчдын талаар баримтлах бодлого байхад дахиад Хөдөө аж ахуйн бодлого орж ирж байна. УИХ-аас өмнө баталсан бодлоготой яаж уялдаж байгаа вэ. Сум болгонд мал эмнэлэг үржлийн алба байгуулсан, ажил нь ямар байна. Дотоодынхоо төмс, хүнсний ногоог импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах бодлого хэрэгтэй байна. Импортын ногоонд ногдуулах татварыг нэмээд өгвөл бодитой дэмжлэг болно. Энэ асуудлыг тус бодлогод ямар байдлаар шийдэхээр тусгав. Халх гол чөлөөт бүс байгуулах нь, хэдэн мянган га газрыг нь хагалах вэ. Эндээс хэдий хэмжээний ашиг олно гэж тооцсон бэ?.

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа "Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь бусад хөтөлбөрүүдтэйгээ уялдаатай явна. Байнгын хорооноос даалгасны дагуу дээрх хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Тариаланчдаа дэмжихийн тулд тоног төхөөрөмжийг нь, технологийг нь шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ. Чанарт тулгуурласан бодлого барина. Импортын төмс, хүнсний ногооноос дотоодынхоо ижил төрлийн бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд татварын зохицуулалт хийх, зоорь агуулахаар дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ.

Бодлогод хөдөө аж ахуйгаа бүсчилж хөгжүүлэхээр тусгасан. Түүнийг дагуулаад эхний ээлжинд хил орчимд чөлөөт бүс байгуулъя, эхнийх нь Халх гол бүс байна. Халх гол чөлөөт бүс нь 500 мянган га газрыг хамарна, газар тариаланд зориулсан бүс нь 49 мянган га газрыг хамаарна. Тэжээлийн ургамал тариад, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.

Халх гол чөлөөт бүсийг байгуулснаар үйлдвэрээ зах зээлтэй холбож өгөх боломжтой болно гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ялангуяа хоёр хөршөөр хязгаарлагдмал далайд гарцгүй орны хувьд хүнсний бизнес хамгийн чухал нь болж магадгүй. Тийм учраас энэ хөтөлбөрийг нэг нэгээр нь биш цогц явах ёстой.Аялал жуулчлалтай хамт байх хэрэгтэй. Магадгүй хил дээр байгаа учраас нэг зах зээлрүү чиглэсэн байж магад” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Ер нь ХАА-н  гэдэг бол хүн амыг хамгийн их ажлын байраар ханга, аж үйлдвэр хөнгөн хүнсний бааз суурь болсон салбар. Ялангуяа ажилгүйдэл ядуурлыг хөдөө орон нутагт бууруулдаг ганц том салбар. Тийм учраас төрийн бодлого маш зөв чиглэгдэх ёстой гэж бодож байна.” Гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Өрхийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэхийн гэдгийг бодох хэрэгтэй. ХАА бол маш том бизнес. Тэгэхээр малчдад ашигтай өгөөжтэй бизнес эрхлэхэд нь төрийн бодлогоор хэрхэн дэмжихийн гэдэг чинь энэ бодлогодоо орж чадсын муу гэдгийг тодруулмаар байна” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Би Р.Бурмаа гишүүнийг сайд болоход нь хэлсэн зүйл энэ. Өнгөрсөн хоёр жил бид салбарын бодогыг гаргах гэж олон шалтаг тавиад өнгөрсөн. Зургаан сарын хугацаанд энэ бодлогыг оруулж ирж байна. Мэдээж хэлэлцүүлгийн явцад сайжрах саналууд гарах байх. Үнэхээр Монгол улс ХАА-ын потианцалынхаа арав хүрэхгүй хувийг ашиглаж байна гэсэн судалгааны дүнгүүдийг үзэж байсан” гэж хэллээ.

Ийнхүү Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

839 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex