As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

“Тавантолгой”-г Л.Эрдэнэчимэгээс асуу

894

 

 


 


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 18 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан баталсны дараа гишүүдээс горимын санал гарсан юм. Тэдний гаргасан горимын саналд УИХ-ын дарга хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-УИХ-ын дарга аа, "Тавантолгой”-н төсөл чинь юу болсон бэ. Та хаврын чуулганы нээлт дээр "Тавантолгой”-г УИХ-аар заавал  хэлэлцүүл гээд өргөн бариулсан. Гэтэл Засгийн газар  УИХ-д өргөн барихад, хэлэлцэх эсэхийг нь шийдэхгүй ажлын хэсэг байгуулчихаад хэлэлцүүлэхгүй байна.

 

-Л.Эрдэнэчимэг байна уу?

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

-Л.Эрдэнэчимэг гэдэг хүн чинь УИХ-аар хэлэлцэх асуудлыг мэддэг болчихсон юм уу?

 

-Энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад "Тавантолгой”-г тусгасан. Харин яагаад хуралдаагүйг Ажлын хэсгээс асуу.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

 

-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр манай бүлэг завсарлага авсан. Яагаад хэлэлцэх асуудлын жасгаалтад оруулсан байна вэ?

 

-Танай бүлгийн авсан завсарлага дууссан учраас хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлээд явна.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

 

-Энэ 7 хоногт Дубайд гарын үсэг зурсан  "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэрээтэй холбоотой асуудал яагаад оруулсангүй вэ?

 

-Би дөрөв дэх өдрийн асуудлыг танилцуулж байна. Маргааш Ц.Даваасүрэн тэргүүтэй хүмүүсийн асуулгыг "Ерөнхий сайдын цаг”-аар оруулна. Үүгээр "Оюутолгой”-н асуудал хэлэлцэнэ.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Эдийн засаг хүнд үед Нийслэлийн татварын тухай хуулийн төслийг яагаад хэлэлцэх гээд байна вэ? Ерөнхий сайд нэг ч татварыг нэмэхгүй гэсэн.

-Өмнө нь өргөн баригдсан хуулийн төсөл хамаарахгүй гэж Ерөнхий сайд хэлсэн. Тиймээс хэлэлцээд явна. Татварын асуудал оны эхэнд л яригддаг шүү дээ. Одоо бүгдээрээ хэлэлцэх асуудалдаа оръё. Ц.Нямдорж гишүүн ээ,  алх цохисны дараа таны нэр орж ирлээ. Тиймээс санал хэлэх боломжгүй гэлээ.

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эхэллээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

894 сэтгэгдэл
:

“Тавантолгой”-г Л.Эрдэнэчимэгээс асуу » Tonshuul.mn
Roger Vivier Outlet http://www.rogervivierparis.com/roger-vivier-pumps-c-3.html