Ардын нам Ц.Даваасүрэнд өршөөл үзүүлж буцааж авахаар боллоо

755

 

 


 


 

Төрийн төсөвтэй холбоотой албан тушаалуудыг мэргэжилтэнээс эхлээд хашиж хөрөнгөжсөн эрхэмүүдийн нэг бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. 1995 оноос Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн 2000 оноос Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын дарга, 2005 оноос Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2008 оноос БСШУЯ-ны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2012 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргазэрэг ажлыг хийж явсан түүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэхэд хэн ч маргахгүй.

Улс төрд орж ирсэн зам нь маш дардан. 2008 онд Хөвсгөл олон тойрогтой байлаа. Ардын намын буянд гараад ирсэн. 2012 онд бие даан нэр дэвшсэн. Тэр жилийн сонгуульд Хөвсгөлд хүчтэй өрсөлдөөн бараг л болоогүй. АН-аас торойчих хүнгүй, Л.Гүндалайгийн нэр хүнд уначихсан, МАН-аас гарчих байх гэж байсан Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Батхуяг шоронд орчихсон үе байлаа. Ц.Даваасүрэн гишүүн Ардын намд тийм ч нөлөө бүхий гишүүн байгаагүй. Тийм ч учраас 2012 онд түүнд тойрог олдохгүй байсан учир намаасаа гарч бие даан нэр дэвшсэн.

Харин 2012 оноос хойш бие даагч гишүүд болох Х.Болорчулуун, С.Ганбаатар нартай сав л хийвэл хэвлэлийн хурал зарлаж бусдынхаа буруу зөрүүг тунгааж зав л гарвал орон нутгаар тойрч гүйсээр байгаад тодорхой хэмжээний нэр хүндтэй болж амжсан. Гэсэн ч ирэх жилийн сонгууль түүнд хүнд цохилт болохуйц судалгаа Хөвсгөлд гараад байгаа. Бие даагаад Хөвсгөлөөс дахин сонгогдохгүй нь тодорхой болсон. Аль нэг нам бараадах нь зайлшгүй. Н.Энхбаярын салан тусгааралахад дагаж явах хүмүүсийн тэргүүн эгнээнд явж байсан ч тухайн үедээ тойрог горьдсоор МАН-даа үлсэн.

Сүүлийн үеийн улс төрийн гал тогооны мэдээллээр бол Ц.Даваасүрэн гишүүн Ардын намын нөлөө бүхий удирдлагуудтай уулзаж буцаж ирэх замаа засч буй аж. Хөвсгөлд Л.Энх-амгалангаас өөр хүнгүй болсон МАН ирэх сонгуулийг угтан Ц.Даваасүрэнд өршөөл үзүүлэн намаасаа дахин нэр дэвшүүлэх болсон аж.

                                                                           
                                                       Л.Булган                         Эх сурвалж:  WWW.TONSHUUL.MN 


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

755 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex