УИХ-ын таван гишүүнд Ахмадын баярын мэнд хүргэе

712

Өнөөдөр олон улсынахмадын баярын өдөр, УИХ-ын намрын чуулганы нээлт хоёр давхцалаа. Азай буурлуудад үр хүүхдээс нь авахуулаад хамт олон албан байгууллага нь хүртэл хүндэтгэл үзүүлдэг өдөр. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд гэж нэг нөхөр чуулганы нээлтэн дээр тоотой хэдэн ахмад гишүүндээ баярын мэнд хүргэсэнгүй. Ахмад настаа хүндлээгүй ёсгүй үйлдэлд, хөөрхий тэд гомдсон байх даа. Энэ удаагийн Их хуралд Д.Дэмбэрэл, Л.Цог, А.Тлейхан, Р.Гончигдорж гэсэн дөрөвхөн ахмад гишүүнтэй. 2016 он гарангуут Ц.Нямдорж нэмэгдээд тав болоод, ирэх сонгуультай золгох юм.

МАН-ын ноён нуруу

Хөгшин намд "нуруутай” улс төрчид олон бий. Тэр ч утгаараа ард түмний дунд байр сууриа алдахгүй явдаг биз. Харин сүүлийн жилүүдэд залуучууд гэдгээрээ түрий барьж, шантааж хийсэн, яруу найрагч Ц.Хулангийн хэлдэгээр "нусан жулдрай”-уудаас болж намын нэр хүнд ахмад дайчны энгэрийн тэмдэг шиг гандсан. Тэдэн шиг залуучуудад намаа самруулчихгүйхэн шиг аваад явж буй хүмүүсийн түүчээ нь УИХ-ын гишүүн Дамдингийн Дэмбэрэл болой. Энэ ч утгаараа Д.Дэмбэрэл гишүүн МАН-ын ноён нуруу юм. Жилийн өмнө болсон намын хурал дээр нэг залуу түүнийг зөнөг, тэнэгээр дуудаж "шоудаж” байсан. УИХ гээч газарт сүүлийн үед шоучид олширсон. Нүдэн дээр нэг их ажил хийж байгаа мэт сүржигнээд байгаа боловч цаад утгадаа бол Монгол улсыг Д.Дэмбэрэл тэргүүнтэй туршлагатай хэдэн улстөрчид чиглүүлж яваа. Тэрбээр 1941 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Одоо 74 настай гэхэд ануухан явна. Түүний араас 1953 оны 3-р сарын 18-нд төрсөн А.Тлейхан гишүүн орно. Одоо 62 настай. УИХ-д хоёрдахь удаагаа сууж байгаа. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан. Хэл амаа долоосон хэнхэг намын бацаануудаа бодвол аж үйлдвэрийн салбарт нэртэй, мөртэй эрхэм. Дэлхий нийтээр аж үйлдвэрлийн салбар руу хушуурч буй энэ үед Монголын төрд салбараа арван хуруу шиг мэдэх А.Тлейхан гишүүний мэдлэг туршлага хэрэг болно.

АН-ын тархи

Ардчилсан намаас УИХ-д суугаа ганц ахмад гишүүн Р.Гончигдорж. Тэр 1953 оны арванхоёрдугаар сарын 29-нд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Тус намын томоохон лидерүүдийн нэг. Монгол Улсын анхны Дэд Ерөнхийлөгчийн ажлыг 1990-1992 онд хийж явсан. Нэртэй математикч. Тэр ч утгаараа АН-ын тархи гэж хэлж болно. Тус намын боловсролтой мэдлэгтэй залуучуудын түүчээг тэр анхлан эх барьж авсан.Одоо 62 настай түүнийг ирэх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэх тухай намын нөлөө бүхий улстөрчид хооронд ярих юм билээ. Түүний мэдлэг боловсрол, сэтгэн бодох чадвар, асуудлын зангилааг тайлах арга технологи нь Монголын улстөрд хэрэгтэй. Тэтгэвэрт суулгаад явуулчих болоогүй байна.

Монголдоо толгой цохих хуульчдын нэг

Логийн Цог гишүүнийг ийн нэрлэвэл маргаад байх хүн ховор биз. Тэр 1952 оны зургаадугаар сарын 23 төрсөн. Одоо 62 настай. Түүнийг боловсролыг хэн үгүйсгэж чадахгүй. Улсын Прокурорын газрын байцаагч, Хяналтын газрын дарга, Улсын Бага Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын xорооны дарга, УИX-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн cайд гээд л. Тиймээс боловсрол, ажил мэргэжлийн туршлагын хувьд өөлөөд байх зүйлгүй. Өнөөгийн Парламентад мэргэжлийн хуульч хуруу дарам цөөн байна. Бизнесмэн хүн парламентад суудаг, жинхэнэ чадварлаг хуульчид ажлын хэсэг юм уу гишүүний туслахаар ажилладаг гаж тогтолцоо байсаар байна.Харин тэрбээр хааяа хааяахан намаа сольчихдог талтай. Ямартай 2012 онд "Шударга ёс эвсэл”-ээс сонгогдож гарч ирсэн.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

712 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex