Төрийн өмчийн оролцоотой компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байна

819
Төрийн өмчийн оролцоотой компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байнаМанай улсад уул уурхайн салбарын үйл ажиллагаа идэвхжих болсоноос үүдэн байгаль орчин сүйдэж эвдрэх байдал газар авч байна. Уул уурхайн компаниуд хариуцлагатай байж, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийхгүй байгаагаас байгаль орчин сүйдэж, малчин ардын аж ахуй дордож байгаа нь харамсалтай.

Тухайлбал, Төв аймгийн Заамар сумын малчид болон уул уурхайн компаниудын хооронд томоохон зөрчил үүссэн талаархи мэдээлэл бидэнд ирсэн юм. Тус сумын нутаг дахь Зэрэгцээ хэмээх алтны уурхай Монголросцветмет компанийн охин компани 2005 оноос хойш алт олборлолтын үйл ажиллагаа явуулжээ. Гэвч тус компани алтыг нь аваад авдрыг нь хаяхтай адил олборлолт явуулж, эвдлэн сүйтгэсэн газар нутгаа нөхөн сэргээхгүйгээр хаяад явжээ.

Тус компани нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээллийг өгдөг ч бодит байдал дээрээ буюу Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр эвдэрч сүйтгэгдсэн нь ил цагаанаараа байгаа юм. Түүнчлэн нутгийн иргэд Монголросцветмет компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны үр нөлөөнөөс болж амьдрах орчин нь доройтож, мал сүрэг нь хоргодож байгаад Төв аймгийн Заамар сумын Хайлааст III багийн иргэд бухимдалтай байна. Алт дагасан ашиг сонирхолоос үүдэн Төв аймгийн Заамар сумын нутаг эвдэрч сүйдсэн байхад Монголросцветмет компанийн зүгээс тус газарт нөхөн сэргээлт хийсэн гэж мэдээлдэг байна.

Алт хөтөлбөр хэрэгжих болсноос хойш Төв аймгийн 10 мянган га талбай хөндөгдөж эвдэрсэн байгаа юм. Эвдэрч сүйдсэн газрын ердөө 30 хувьд нь нөхөн сэргээлт хийгдсэн. Харин Зэрэгцээ уурхай адил алтаа ухуулж хаягдсан газар олон байгаа юм. Тиймээс Төв аймгийн Заамар сумын иргэд газар нутгийг нь сэндийчлээд орхиод явсан Монголросцветмет компаниас хариуцлага нэхэж газар нутгаа нөхөн сэргээхийг шаардаж байна. Гэвч аймгийн удирдлагууд энэ асуудал дээр хөдөлдөггүй болохыг нутгийн иргэд хэллээ.

Мөн Монголросцветмет нэгдэл нутгийн иргэдийг алтнаас авсан гэж хардаж сэрдэн өөдөөс мөнгө хүртэл нэхдэг болохыг мэдээлж байгаа юм. Ийнхүү төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд байгаль орчинг эвдэж сүйтгэчихээд нийгмийн хариуцлагаа үүрэхгүй байдал хэрээс хэтэрч байна. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналт энэ мэтчилэн сул байгааг нутгийн иргэд уламжилж байгаа юм.

Монголын мэдээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

819 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex