Гэдэсний харвинг хэрхэн арилгах вэ?
20-25
насны бүсгүйчүүдийн биеийн зарим хэсэгт /өгзөг, ташаа, мөр гэх мэт/
товх бий болж эхэлдэг. Үүнийг целлюлит буюу өөх, харвин үүсч байгаагийн
шинж тэмдэг
Харвин үүсэх хүчин зүйлс: Буруу хооллолт, хөдөлгөөний
дутагдал, янз бүрийн хоолны дэглэм. Харвин бий болох нь амархан хэрнээ
салахад хүндрэлтэй. Турснаар асуудал шийдэгдэхгүй. Харин ч огцом турвал
арьс унжийж үзэмжгүй болдог. Гол төлөв өгзөг, ташаа, өвдөг, гэдэс орчим
харвин үүсдэг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийн "амин чухал” хэсгээр.
Ямар хоол хүнс хэрэглэх вэ?
Бүдүүн ширхгийн гурил, хивэг, ургамлын тос, ногоон цай хэрэглэвэл сайн. Харин хүнсний будаг, нэмэлт бодис орсон химийн гаралтай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Жишээ нь өглөөний цайнд хиам талх бус, атга самар идвэл ашигтай. Элсэн чихэр, давсыг аль болох бага хэрэглэх. Япон бүсгүйчүүдэд харвин бараг байдаггүй. Энэ нь тэдний хооллох системтэй холбоотой. Далайн гаралтай хүнс, ногоо цагаа их хэрэглэх нь харвин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. Ялангуяа далайн замаг нэн сайн.
Анхаарах зүйл
-Харвин гэнэт нэг өдөр бий болчихдоггүй. Аажим, явц дунд, анзаарагдахгүй байж байгаад бий болдгоороо хорлонтой.
-Харвин үүсэхээс урьдчилан сэргийлэх анхны алхам нь биеийн хэвийн жинг
хадгалах. 25 насанд таны биеийн жин хэд байсан, бүх амьдралын туршид тэр
хавьцаа байлгахад анхаарах хэрэгтэй.
-Хоолыг өдөрт 1-2 удаа гэнэт их хэмжээгээр бус бага багаар таслан таван
удаа хооллох нь тустай. Бага хэмжээний хоолны калори амархан хайлдгийг
эрдэмтэд тогтоосон байна.
-Харвинг "жүржийн хальс” ч гэдэг. Арьсаа ийм үзэмжгүй байдалд хүргэхгүйн
тулд бага залуу наснаас зөв хооллох, амьдралын эрүүл хэв маягийг даган
мөрдөж заншаарай.
Гэдэсний харвинг хэрхэн арилгах вэ?
Эмэгтэй хүн махлаг байж болно. Гэхдээ пропорци тохирсон, том гэдэсгүй
байвал аятайхан харагдана. Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн гэдэс
шалихгүй унжих нь бий. Гэвч аажимдаа агшдаг. Ер нь эмэгтэй хүний бие
организмын онцлогоос шалтгаалан ташаа, бэлхүүс, гэдэс, өгзөг орчим өөх
хуримтлагдах, "сонирхолтой” байдаг. Иймд өв тэгш, сайхан бие галбиртай
болохын тулд дасгал хийх аргаар гэдэсний булчинг чангаруулж болно,
-Нуруун дээрээ хэвтээд, гараа биеийн дагуу унжуулж, алгаа шаланд хүргэнэ. Хөлөө дээш нь өргөж энэ байрлалд 5-7 секунд байна. Дараа нь аажим доош буулгана. Дасгалыг 8-10 удаа давтаж хийнэ.
-Нуруун дээрээ хэвтэнгээ, өвдгөө нугалж, гараа урагш тэнийлгэ. Жаахан өндийгөөд гараа өвдгөндөө хүргэж, анхдагч байрлалд орно. 8-10 удаа давтаж хийнэ. Амьсгаа авах үедээ биеэ өргөж, гаргах үед эхний байршилдаа орно.
-Нуруун дээрээ хэвтээд, гараа унжуул. Хөлөө өргөж, өвдгөёр нь нугалаад тавхайгаар ном хавчина. Шилбээ өргөж, буулгана. Дасгалыг 10-12 удаа давт.