“Гарь магнай” киноны Далайцэрэн: Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага бид дөрвөөс намайг сонгосон

841

“Гарь магнай” киноны Далайцэрэн:  Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага бид дөрвөөс намайг сонгосон

 



Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зохиол "Гарьд магнай” киноны Далайцэрэнгийн дүрээр олны танил болсон Булган аймгийн Сайхан сумын уугуул аймгийн арслан Даваагийн Батдоржтой ярилцлаа

 

 

“Гарь магнай” киноны Далайцэрэн:  Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага бид дөрвөөс намайг сонгосон

 

-Далайцэрэн бөх хаана хэрхэн аж төрж байна вэ?
 -Нийслэлд ирээд 10 гаруй жил болж байна. Эхнэр эмнэлэгийн байгууллагад ажиллаад би хувиараа жаахан юм хийсэн болоод л амьдарч байна. Хүү охин хоёр маань оюутан болсон.
-Бизнесийн салбарт хөл тавьсан юм уу?
 -Миний бизнес эрхэлж сүр бадруулах ч юу байх вэ. Гэхдээ хоосонгүй  турбаны наймаа хийгээд амьдралдаа тус дэм болоод явж байна.
-Нэлээд зузаарсан байна. Одоо хэдэн кг жинтэй вэ?
 -Цэрэгт байх үедээ би 105 орчим кг-тай байсан юм. Одоо 170 кг гарчихаад байна. Хөдөлгөөний дутагдалд ороод ингэж жин нэмж байгаа байх.
 -Таны сураг дуулддаггүй болохоор амьдрал нь тийм ч сайнгүй байгаа юм байх гэж бодож байлаа?
 Яах вэ. Хүнээс илүү гарах зүйлгүй, бас дутуу юмгүй болоод л байна. Хоёр хүүхдээ байртай болгочих юм бол хөдөө амьдрах санаатай байна. Эднийхээ төлөө л санаа зовох юм даа. 

 

-Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажилладаг гэж сонсч байсан юм байна?
 -Би өөрөө Булган аймгийн Сайхан сумын хүн. Гэхдээ Эрдэнэтэд өссөн хүүхэд л дээ. Тэнд байх хугацаандаа хивсний үйлдвэрт ажилладаг байсан юм. Цэргээс халагдаад л шууд Эрдэнэт хотоо зорьсон. Ер нь би хөдөөд их дуртай. Тэгсэн мөртөө амьдралын эрхээр хотод ирээд 10 гаруй жил болсон байна.
 
-Одоо хоёулаа алдарт Далайцэрэнгийн дүрийг хэрхэн бүтээсэн тухай яриа дэлгэх үү?
 -Би 1982 онд цэрэгт ирээд Алдар спорт хороонд хувиарлагдан жүдо бөхийн бэлтгэл хийдэг байсан юм. Тэр үед "Гарьд магнай” киноны жүжигчдын сонгон шалгаруулалт болж, 70 орчим залуусыг бүртгэсэн. Бидэн дунд над мэтээс эхлээд шинэ цэрэг, энгийн ард, оюутан сурагч гээд маш олон хүн байсан. гэтэл хоёрдугаар шатны шалгаруулалтад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өвөрхангайн талийгаач Б.Эрдэнэбат заан, улсын харцага М.Дармаабазар бид дөрөв үлдэж намайг сонгож авсан юм. Ингээд л кино зураг авалтад орж эхэлсэн дээ. Намайг сонгож авсан шалтгаан нь би бусдаасаа жин ихтэй, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртсэн байлаа. Энэ нөлөөлсөн байх.
 
-Дүрдээ орох гэж нэлээд хөглөнө биз?
 -Дүрдээ орох гэж олон юм болно. Жин тээдэг хэсгийн зураг авалтбараг эхэнд байсан юм. Энэ үеэр тэмээ туйлуулаад балархаа алдсан. Манай найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар гуай ажиллаж байсан. Энэ хүнд их загнуулна даа. Гэхдээ олон шилдэг жүжигчидийн дунд байсан болохоор тийм ч саад бэрхшээл байгаагүй.

-Шинэ цэрэг ирээд л кинонд тоглосоор яваад албаа хаасан байх нээ?
 -Тийм ээ. "Гарьд магнай” кино дуусаад л "Ард Аюуш” киноны зураг авалт эхэлсэн. Би энэ кинонд Ард аюушийн хамтрагч Довчингийн дүрийг бүтээсэн. Энэ хоёр кино дуусахад цэргийн үүрэгт гурван жил цуг дууссан. Ер нь цэрэгт байх хугацаандаа ард түмний хайртай киноны гол дүр бүтээнэ гэдэг ховор хувь тавилан. Тэгэхээр би одоо хүртэл өөрийгөө азтайд тооцож явдаг. Гарьд магнай гэдэг кино маань бүхэлдээ түүх юм. Энэ түүхийг хамт бүтээлцсэн шинэ цэрэг тухайн үед баярлалгүй яах вэ дээ. Энэ дүрийн буянаар олон хүнд танил болж, бөх хүн гэдэг утгаараа хайрлуулж яваа юм. Харин одоо бол өөр шүү дээ. Ажаад байхад хэн ч хамаагүй кино бүтээгээд түүндээ хэнийг ч хамаагүй тоглуулдаг болж. Харин миний тоглосон хоёр дүр кино урлагийг урлаг шиг байхад нь сайн хүмүүсийн дэмжлэгтэйгээр бүтсэн болохоор бахархдаг.


 

“Гарь магнай” киноны Далайцэрэн:  Бат-Эрдэнэ аварга, Б.Эрдэнэбат заан, М.Дармаабазар харцага бид дөрвөөс намайг сонгосон

 

 
-Энэ дүрийг бүтээсний дараа кинонд тоглох санал цуварсан биз?
 -Хааны сүүлчийн хатан зэргээс эхлээд нэлээд олон кинонд дүр бүтээгээч гэсэн санал ирсэн. Тухайн үед би хөдөө байсан болохоор тийм ч хүлээж авахд хэцүү байсан юм. Гэхдээ дахиж кинонд тоглохгүй шалтгаан надад байсан юм.
 
-Тийм нууц шалтгаан юм уу?
 -Үгүй ээ. Би дахиж хэзээ ч Далайцэрэн шиг сайхан дүрийг бүтээж чадахгүй гэж дотроо боддог байсан хэрэг. Түүнээс урьсан кино бүхэнд очиод чадах чадахгүй салбаганаад байж болох байсан. Миний энэ бодол намайг нэг тийш нь болгосон байж мэднэ. Магадгүй алдсан, эсвэл оносон байх.
 
-Кинонд тоглосны дараа бүсгүйчүүдийн хандлага өөр болсон байх. Олон захиа хүлээж авсан уу?
 -Ер нь захиа ирдэг байсан. хөдөөний малчин өвгөн хүртэл захиа илгээсэн байж билээ. Сайхан санагддаг байсан. Эдэн дунд охидл бүсгүйчүүд ч байсан л байлгүй.
 
-Молиго Очирыг кинон дээрээ мунаар цохиулахдаа гэмтсэн гэж яридаг. Энэ үнэн үү?
 -Худлаа. Харин би Жигмидийг гэмтээсэн юм. Түүнээс болж эмнэлэгт хүртэл хүргэгдсэн. Найруулагч Жигмидийг даншгийн заан хүн байж мунаар ганц цохиход үхэх нь үнэмшилгүй болно, дахиад нэг удаа цохь гэсэн даалгаварыг өгсөн юм. Тэгээд л мотор эхэллээ гэхэд нь сандараад мунаараа толгой руу нь цохичихсон юм билээ. Ийм л юм болсон. Молиго Очирын дүрийг бүтээсэн Алтангэрэл Архангай аймгийн театрт дуучин байгаад сүүлд хотод ирээд мэргэжлийн жүжигчин болсон юм. Жигмэд ч гэсэн кинон дээр гардаг шиг тийм муу хүн биш шүү дээ. Их сайхан сэтгэлтэй.
 
-Би тантай уулзах гээд ирэхдээ бие бялдар болоод дуу хоолойг чинь Далайцэрэнгээр төсөөлж байлаа. Гэтэл миний төсөөлсөн бүхэн ялгүй зөрүүтэй байх шиг санагдах юм?
 -Тэгэлгүй дээ. Одоогоос 20 гаруй жилийн өмнөх дэлгэцийн бүтээл шүү дээ. Миний хувьд залуу сайхан наснаасаа хамаагүй илүү таргалсан юм чинь аргагүй. Харин Далайцэрэнгийн дууг одоогийн Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Бат-Өлзий оруулсан юм. Мөн Молиго Очирын дууг Ардын жүжигчин Д.Дамдин гуай оруулсан санагдаж байна. Эхлээд хальсан дээр дүрсээ аваад дараа нь дууг нь оруулдаг байсан болохоор энэ л дээ. Би яг дуу оруулах үеэр нь "Ард Аюуш” киноны зураг авалтад оролцож байсан.     
 
-Та цэрэгт байхдаа Алдар спорт хороонд үлдчих боломж байгаагүй юм уу?
 -Байлгүй яах вэ. Ч.Өвгөнхүү харцага намайг авч үлдэх гээд байсан юм. Харин би угийн хөдөөд дуртай болохоор үгэнд нь ороогүй юм.
 
-Тэгвэл кино урлагийг яагаад сонгоогүй нь дээрх шалтгаанаас гадна мөн л хөдөө нөлөөлсөн үү?
 -Тийм ээ. Мөн л хөдөө нөлөөлсөн байх. Гэхдээ миний хувьд кино урлагт хөл тавих боломж байсан гэж санадаг юм.
 
-Яг үндэсний бөхийн түүхэнд Далайцэрэн гэж бөх байгаагүй юм билээ. Энэ зохиомол дүр үү?
 -Түүхэн кино яахын аргагүй мөн. Гэхдээ уран сайхны хэлбэрт оруулсан болохоор засч янзлах зүйл байсан байлгүй. Уг нь Намхай аварга, Лувсанжамбаа аварга хоёрыг Цогбадрах гэдэг хүн даншиг наадмаар дараалан шороодуулсан юм билээ. Гэхдээ энэ хүний нэрээр нэрлээгүй Далайцэрэн гэсэн нь нэг учир байсан биз.    
 
-Кино, "Алдар”хоёрын нэгийг сонгосон бол гэж одоо харамсдаг уу?
  -Одоо юунд нь харамсах билээ дээ. Миний шийдвэр шүү дээ. Түүнээс чи бөх барилдахаа боль, эсвэл жүжигчин болох хэрэггүй гэж хэн ч хэлээгүй. Харин аль нэгийг нь сонгосон бол дэмжих хүн олон байсан.
 
-Таныг 1984 онд Булган аймгийн баяр наадамд залуу бөх түрүүлж байсан гэдэг. Тухайн үед танай нутгаас улсын цол авчих арслангууд цөөнгүй байсан шүү дээ? 
 -Манай нутаг бөхийн өлгий. Улсын цолтой бөхчүүдийнхээ тоогоор 21 аймгаас аман хүзүүддэг юм. Ийм нутгийн аймгийн наадам яаж сулхан байх вэ. Аймгийнхаа баяр наадамд таван удаа түрүүлсэн дэгээ Ц.Батчулуун, хоёр түрүүлсэн Д.Цэгмэд гээд олон арслангууд барилдаж байсан юм. Тэгэхэд Тэгшиг сумын уугуул М.Цогтсайхан гэдэг залуу бөхтэй хамт түрүү булууцалдаж би өвдөг шороодуулж байсан юм. Бид хоёроос өмнө болоод хойно сумын ч цолгүй хоёр бөх аймгийн наадамд түрүү булаацалдаж байсан түүх байхгүй шиг санаж байна. Үнэнийг хэлэхэд намайг цэргээс халагдсаны дараа Булган аймагт болсон танхимын барилдануудад шороодццлах хүн ховор байсан юм. Ид залуугаараа байсан болохоор хэнээс ч айдаггүй байсан нь л давуу тал маань байсан биз.
 
-Ингэхэд Булган болоод Орхон аймгийн баяр наадамд хэдэн жил хүч үзэв?
 -Тийм олон барилдаангүй ээ. Орхон аймгийн баяр наадамд ганц удаа барилдаад шөвгөрсөн. Булган аймгийнхаа наадамд цөөн барилдсан.
 
-Харин хөдөөгөө орхиод улсын наадамд ирэх зориг бол байсан биз дээ?
 -Тэрийг ч чадалгүй яах вэ. Би улсын баяр наадад хоёр удаа гарч үзсэн бөх. 1989 онд гурвын даваанд улсын начин, мастер тогооч М.Болдбаатарт унаж байлаа. Бид хоёр нэг нуттгийнх. Өмнө жилийн наадмаар манай М.Болдбаатар начин цол хүртсэн байлаа. Дараа нь 1994 онд улсын наадамд ирээд дөрвийн даваанд улсын заан З.Дүвчинд өвдөг шороодсон. 
 
-Булган аймагт босоо байх үедээ улсын цолны тухай мөрөөдөж байв уу?
 -Би улсын цолны тухай тоодоггүй байлаа. Яагаад гэхээр хэзээд надад ирэх юм гэж боддог байсан болохоор тэр. Гэхдээ надад цааш барилдаад байх боломж байсан ч шар өвчнөөр өвдсөн. Энэ өвчнөөр өвдсөн ихэнх тамирчин цаашид амжилт гаргах нь тааруу болдог юм. Би ер нь багаасаа бөхөд дурлаж барилдсан. Ш.Батсуурь аварга 1979 онд 13 аймгаар тойрч бөх болох хүүхэд хайж яваад Архангайгаас Тогтох, Булганаас намайг сонгож бид хоёрыг нийслэлд авчирч бэлтгэл хийлгэсэн. Тэр үед би 14 настай байлаа. Тэгээд хоёр сар болоод буцаад явсан юм. Одоо ч Тогтох маань сураг алдарч дээ.
 
-Та өөрөө бөхийн хүрээний хүн. Харин Далайцэрэнгийн дүрээс таньд өөртэй чинь юу нь төстэй санагдсан бэ?
 -Төстэй зүйл цөөнгүй байсан. Хамгийн гол нь шударгаар барилддаг нь л нийцэж байсан байх. Би тэгж хүнд бууж өгөөд ч юм уу бусдаас даваа авч үзээгүй. Харин ам мэхэнд бол унаж байсан үе цөөнгүй шүү.
 
-Манайхан сүсэг бишрэл ихтэй. Танд Далайцэрэнгийн дүрд хүндэдсэн ч юм уу ахадсан учраас амжилт гаргаагүй гэх хүмүүс байв уу. Уучлаарай яагаад үүнийг асууж байна гэхээр "Хэлтгий заяа” кинонд улсын начин Д.Намжилдоржийг эмэгтэй хүнтэй барилдсан учир амжилт гаргаагүй гэдэг юм билээ?
 -Энэ талаар оло хүн надад хэлж байсан. Сандаг аварга /Намхай/, Гомбо аварга /Лувсанжамбаа/ нарын нутгийн хүү, төрж өссөн газар нь тоглож байсан байж дараалан шороодуулсан нь муу юм болсон гэж хэлдэг. Д.Намжилдорж бид хоёроос гадна Д.Долгорсүрэн зааныг ч хүмүүс кинонд тоглоод амжилттай барилдахаа байсан гэж ярьдаг. Харин би энэ талаар юм бодоод байдаггүй.     
 
-Танайд бөхийн удам бий юу?
 -Манай аав өөрөө бөх хүн. Мөн улсын заан дэлгэрийн Содном гэдэг хүн манай ойрын хамаатайн юм. Тэгэхээр бөхийн удамтай болж таарна. Одоо манай хүү "Аварга” биеийн тамирын дээд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Бөх болох л юм гэсэн. энэ жилдээ ч барилдахгүй байгаа дараа жилээс л гарах байх. Мөн л миний адил гүндүүгүй юм. Уг нь бие томтой бяр тэнхээтэй хүү байгаа юм.  
 
- Алдарт бөх Далайцэрэн залуу сайхан насандаа улсын цол авахын төлөө зүтгэсэнгүй, кино урлагт хөл тавих боломж байсан мөртлөө мөн л зүглэсэнгүй. Ингэхэд та хөдөөгөөс өөр юу мөрөөдөж явсан хүн бэ?
 -Мэдээж хүн бүхэн л зорилготой амьдарна шүү дээ. Надад ч гэсэн зорилго чиглэл байсан. Үүнийгээ л дагаж амьдарсаар өдийг хүрлээ. Цаашид ч хөдөө гарна гэсэн бодолтой байгаа.
-Ярилцсанд баярлалаа
 
                                                    Д.Ганбаатар

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

841 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex