Асашёорюү Дагвадорж: Зөвшөөрөхгүй бол хоолойг чинь хэрчинэ шүү!
Асашёорюү Дагвадорж Facebook сүлжээнд Оросын алдарт жүжигчин Юрий Никулинийг дуурайн авахуулсан зургаа нийтлэв. Тэрбээр уг зургийнхаа дээр "Бамбарбия, кергуду!" хэмээн бичсэн бөгөөд энэ нь оросуудын сайн мэддэг зохиомол үг юм. 1967 онд алдарт найруулагч Леонид Гайдайн бүтээсэн "Кавказад олзлогдсон хүн” хэмээх кинонд Ю.Никулин Балбес хэмээх бүтэлгүй эрийн дүрийг бүтээсэн бөгөөд түүний хэлдэг энэ үгийг оросууд "Зөвшөөрөхгүй бол хоолойг чинь хэрчинэ шүү!" гэсэн утгатай хэмээн тайлдаг байна.
Б.Марал
Эх сурвалж:www.tonshuul.mn