Баабар яагаад дуугарахгүй байна вэ?
Твиттертээ байнга жиргэж байдаг Баабар сүүлийн хэд хоног чимээгүй байснаа өнгөрсөн баасан гарагт нэг дуугарав. С.Эрдэнэ сайд түүнийг хуурамч баримт бүрдүүлэн давхар тэтгэвэр авсан хэмээн олон нийтэд зарласнаас хойш Баабар өнгөрсөн 10-ны өдөр Твиттертээ "Өдрийн мэнд” хэмээн товчхон дуугараад дахин "алга болсон” юм. С.Эрдэнэд "хошногоо ухуулж” байх үедээ тэрбээр Өмнөд Солонгосын Данкүүкийн их сургуульд урилгаар очин лекц уншиж байж таарсан бол үүнийхээ өмнө Японд хэд хоног байсан билээ. Харин өнгөрөгч баасан гарагт тэрбээр гэнэт "амь орж” нийтлэлч Б.Цэнддоогийн Твиттер талбарт хальт үзэгдэнгүүт жиргээчид түүнийг "С.Эрдэнийг цүппаридаач”, "Яагаад хариу өгөхгүй байна?”, "Даатгалыг хулхидсан тань үнэн юм биш биз?” гэхчлэн зогсоо зайгүй "шордсон” юм. Үүний хариуд Баабар бичихдээ "Би Японд кодоо мартчихаад баахан буруу код хийчихсэн чинь миний Твиттерийг хаачихсан юм. Хөөцөлдөж байж сая л нээлгэлээ. Та нар намайг яагаад шордоод байна. Би Солонгост их сургуульд лекц уншаад сая л УБ-д ирлээ. Яриад байгааг чинь эхлээд үзье л дээ” хэмээсэн байна.
Л.Ган
Эх сурвалж: tonshuul.mn