ДОХ 194 хүрчихээд байхад хэн ч тоосонгүй

886


       Энэ аюулт өвчныг эмчилдэг шидтэн дэлхийд байхгүй. Хүн төрөлхтний хамгийн их айдаст автуулсан ДОХ 1992 онд Монголд орж ирсэн. Тэр үед          монголчууд пий паа гэж байснаас сүүлдээ нэг их тоохоо больсон. Арав хүрсэн, 50 гарсан. Гэтэл өнөөдөр 194 хүрчихсэн байна. Тоож байгаа ч хүн алга. Хоёрхон жилийн өмнө 100 байсан. Энэ өвчний талаар хэн юу хийх ёстой вэ. Энэ жижигхэн Монголд чинь эрүүл хүн байна уу. Тэмбүү өвчин жилд 200 –гаар нэмэгдэж байна. ДОХ-ын вирус 20 жилийн дотор 200 дөхөөд ирлээ. Орос, Хятад гэх хоёр хөрш маань энэ өвчнөөр дэлхийд тэргүүлдэг. Одоо бид яах вэ. Нэг хүний ард таван ДОХ-ын вирус тээгж байдаг гэсэн судалгаа бий. Мэдээж үүнийг учир мэдэх эрүүл мэндийн салбарынхан гаргасан. Багаар бодоход 1000 хүн ДОХ-той байна. Энэ аюул биш юм уу. Гэтэл энэ салбар хамгийн их улстөрждөг салбар болжээ.           Эдгэрэшгүй энэ өвчний талаар санаа зовоод үг дуугарчих эрх мэдэлтэн алга. Хариуцсан яам нь ДОХ-ыг тоохгүй тоолоод сууж байдаг болжээ.

                    Монголын нийгэм эмх замбараагүй, хүн амын нэлээдгүй хэсэг бэлгийн замын халдварт өвчтэй байсан түүхийг монголчууд мартаагүй. Гэхдээ энэ өвчнөөс салж чадсан. Дэлхий нийтээрээ аюулд хүргэсэн ДОХ-оос бид сална гэж байхгүй ядаж дэлгэрүүлэхгүй байж болохгүй гэж үү. Энэ бол цэвэр эрүүл мэндийн бодлого гажуудалтай байгаагийн шинж. Ядаж дэн буудлаа цэгцэлмээр байна. Төрийн томчууд аа та бүхэн ДОХ 194 хүрсэнг мэдэж байна уу. Танай хамаатан садан тодор чинь нэг ДОХ-той хүн байвал яах уу. Нэг хэсэг Л.Гүндалай "Бэлгэвч, бэлгэвч бас дахин бэлгэвч” гэж анх удаа улстөрчдийн дунд бэлгэвч гэж дуугарсан. Тэр үед зүгээр Л.Гүндалайгаар тоог тохуу хийгээд л өнгөрсөн. Гэтэл монголчууд бэлгэвчний хэрэглээ асар бага байдаг судалгаагаар нотлогдсон. ДОХ-той тэмцээч. Тэмцэж байна гэж домоглосоор байтал ДОХ гэрийн чинь үүдэнд ирчихсэн байна. Эрүүл монгол хүн энэ тэрээ төсөл хөтөлбөр яриад хаа хүрэх вэ.

       ДОХ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим төрийн бус байгууллага Монголд бий. Гадна дотноос төсөл хөтөлбөр нэрээр нэлээд ч мөнгө авсан. Гэтэл тоо нэмэгдсээр байдаг. ДОХ-ын өвчтэй хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй. Тэдний 90 хувь нь гомо нар. Эмэгтэйчүүд 20 хувийг эзлэж байна. Тэдний 60 хувь нь биеэ үнэлэгч. ДОХ-той хүмүүсийн гэр бүлд 80 хүүхэд амьдарч байна. Энэ өвчныг туссан 20 хүн хорвоог орхилоо. Дараа жил хэд болох бол. Мууг зөгнөж байгаа биш нэг сэрсэн чинь ДОХ 500 хүрлээ гэвэл битгий гайхаарай. Тоохгүй байна гэж гомдлох гэсэнгүй тоолгох гэсэн юм. Дахин сануулая ДОХ 194 хүрчихээд байгаа шүү.

Л.Мишээл

Эх сурвалж. Тоншуул.мн


 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

886 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex