ШУТИС-ийнхан шинэчлэлд саад бологчдоосоо салахыг хүсч байна

884

Өнгөрсөн хавар их дээд сургуулиудад дээд боловсролын шинэчлэл явагдаж ихээхэн хэл ам дагуулсан. Дээд боловсролын шинэчлэл төрийн сургуулиудын  хүрээнд хэл амтайгаар одоо ч үргэлжилсээр.  Үүнтэй холбоотойгоор МУИС-ийн багш нар эсэргүүцлээ илэрхийлж байсан бол энэ удаад ШУТИС-ийн багш нар бухимдалтай байна. Сургуулиудын шинэчлэл ерөнхийдөө дуусаж улсын томоохон сургуулиуд  шинэ"хувцсаа өмсөж” эхэлсэн.  Зарим нэг нь овог нэрээч солиод амжлаа.
Харин ШУТИС-ийн хувьд шинэчлэлийн асуудал бүтцийн өөрчлөлт хийж, шинэ зохион байгуулалтанд орж  асуудлаа  цэгцэлж, шинэ хичээлийн жилийн ажлаа төлөвлөөд нэг үеэ бодвол "үндсэн хэсгээ дуусгаж” шуугиан дуулиан намжиж байх шиг байна. ШУТИС-т хийгдэж буй шинэчлэлийг мэргэжлийн хөтөлбөрийн шинэчлэл, удирдлага зохион байгуулалтын шинэчлэл гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна хэмээн ойлгогдохоор. Энэ бол нэг талдаа харагдах байдал.
Тухайн сургуулийг энтертаймэнт  Их сургууль болгоход төрөөс баримтлах бодлого, ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө, шинэчлэлийн асуудал чухал билээ. Үүнд энэ ажлын "халуун цэгт”ажилладаг сургуулийн удирдлага чухал үүрэгтэй төдийгүй нэгдмэл санаа, нэгдсэн бодлоготой байх нь чухал.  Гэтэл зарим  нэг "том толгойтой” проректорууд дураараа дургисаар байна.

Ер нь ШУТИС-т нэгээр тогтохгүй "эрх дархтан” олон бий тухай эх сурвалжууд хэлж байна.  Өөрийн "местээ” мөнхийн хэмээн үзсэнийх үү, өрөөл бусдыг чадваргүй гэж байгаагийнх уу, ямар ч байсан хийж буй үйлдэл нь ийн харуулж буй гэнэ. Эрх мэдлээ ашиглан яам, тамгын газрын дарга нарын нэрийг барина, асуудлыг өөрийн зоргоор ярих нь их сургууль удирдаж буй багшаас гарамгүй авирч мэдэгдэнэ. Тус сургуулийн сургалтын проректор Х.Энхжаргал ийм л хүмүүсийн нэг аж. Албан харилцааг бичгээр бус амаар, ажил үүргээ бодлогоор бус заль мэх, хувийн сонирхолоор шийддэгээс жирийн оюутан, профессор багш нар, хамтран ажилладаг удирдлагын нөхөддөө ч төвөг учруулж байгааг тэд хэлж байна. Проректор сургууль хамт олны эрх ашгийг бодохоос илүү хувийн амбийцаар асуудалд хандаж ирснийг илэрхийлэх баримт цөөнгүй гэнэ.

ШУТИС-д шинэчлэлийн хүрээнд байгуулагдан ажиллаж байсан хөтөлбөрийн хорооны гаргасан хамтын шийдвэрийг дур мэдэн өөрчлөх,  ажил үүргийн дагуу яаманд мэдээлэл хүргэхдээ будлиантуулах нь энгийн үзэгдэл аж.  Бүтцийн өөрчлөлтөөр хамгийн анхаарал татсан Үйлдвэрлэлийн Технологи Дизайны Сургуулийн/хуучин нэрээр/ санхүүгийн чадамжгүй, оршин тогтнох боломжгүй болсон тухайн сургуульд бэлтгэж байсан мэргэжлүүдийг бараг бүгдийг нь авч үлдсэн атлаа  зах зээл дээр эрэлттэй, нийгмийн хэрэгцээ шаардлагатай инженерчлэлийн чиглэлийн гол гол нарийн мэргэжлийг өөрийн хүсэл сонирхолд нийцээгүй учраас олноор нь  " устгуулав”. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сургалтын проректор нь"хүссэнээ хийдэг хүн” болжээ. Хүн хэдий ухаантай ч... гэдэг ардын үг бий.

Гэтэл дээрх проректор "би”-ээр өвчилж бүх мэргэжлийг мэднэ, бүх асуудалд өөрөөр хариу өгнө. Бусдын шийдвэрийг үл харгалзан шийднэ. Өөрийн гэх багийг бүрдүүлэн хүмүүсийн хооронд худал  мэдээлэл түгээж бусдынхаа ажил өөрөөр хэлбэл шинэчлэлд чөдөр тушаа болдог тухай тус сургуулийнхан хэлж байна.  Монголын ирээдүй болсон ухаан мэдлэгийн томоохон голомтод иймэрхүү их мэдэгчид, захиргаадагчид байгаа нь бусдынхаа ажилд саад учруулж буй тухай зарим багш нар ундууцаж байна.  Ц.Хулангийн "Цэцэгсийн толгой тасалдаггүй үртэй байхыг хүснэ, цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ" гэсэн шүлгийн хатуу мөр санаанд нь буухаар тийм зүйл ШУТИС-д болоод буй бололтой юм.

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ хэлсэн проректор Баасандаш гэгч  мөн л шинэчлэлийн ажилд "тушаа” болж байгаа гэнэ.Улсдаа төдийгүй Зүүн хойд азид нэр хүндтэй тухайн сургуулийн нэр нүүрийг нэг бус удаа"улайлгасан” тухай тус сургуулийнхан ярьж байна. 

Сүүлийн жишээ гэхэд л Солонгосын нэр хүнд бүхий нэгэн  Их сургуульд ШУТИС-ийг төлөөлөн айлчлахдаа хатуу сархадыг хүртэж хавь ойрныхондоо ихээхэн төвөг удсан ч гэх юм билээ. Түүнийг эрдэм шинжилгээ хариуцсан проректор хүн гэхэд "эрдмийн үнэр”үнэртдэггүй хүн гэж хамт олон нь ярих юм билээ.  Нийт профессор багш нарынх нь талаас илүү хувь нь Эрдмийн зэрэг цолтой энэ их айлд "жинхэнэ эрдмийн хүн” л уг албан тушаалд хэрэгтэй.  Тодруулбал  ШУТИС  данхайсан толгоотой, чөрийсөн биетэй болчихсоныг ажиллагсад нь хэлэхийн сацуу тэд сургуулийнхаа шинэчлэлд саад бологчдоос салмаар байгаа гэнэ билээ.   

Эх сурвалж /Өдрийн шуудан Х.Идэр /

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

884 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex