Үүлийн зам ба там
Монголчуудад 1990 оноос Үүл хэмээн танигдсан МоАХ, АН-ыг үүсгэн
байгуулагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн Засаг дарга. Тэрээр дөрвөн
жилийн өмнөөс нийслэлийн гэр хороололд санаа тавьж эхэлсэн. Түүнээс арав
шахам жилийн өмнө "Газрын хедөлгөөн" хэмээх ТББ байгуулж Чингисийн
талбай дээр трактор жагсааж олныг гайхашруулж байв.
Тухайн үеийн шаардлага нь нийслэлийн гэр хорооллынхонд хашааны газрыг,
газар тариалангийн бүсийн тариаланчдад үр тарианы талбайг ямар нэгэн
болзолгүйгээр хувьчлах, эзэмшүүлэх. Хэдийгээр дээрх шаардлага нь
тодорхой үр дүнд хүрсэн ч, өнөөдрийн өндөрлөгөөс харахад хангалттай арга
биш гэдэг нь тодорхой болжээ.
Дөрвөн жилийн өмнө үүнийг мэдэрсэн Э.Бат-Үүл Монголд хамгийн их
эрсдэлтэй, хамгийн том амлалтыг өгч эхэлсэн. Тэр нь гэр хорооллыг орон
сууцжуулах төсөл. Нийслэлийн 180 мянган гал түлж, гаднаа хүндэрдэг
өрхийг тохилог орон сууцтай болгоно. Улстөрчийн амиа золиослохтой адил
энэ амлалтаар тэрээр нийслэлийг засаглах эрхээ авсан. Нийслэл гэдэг бол
Монголын хүн амын 46, үйлдвэржилтийн 60 хувийг агуулдаг том айл.
Улстөрийн хангалттай туршлагатай түүнийг хот гэдэг айлыг залахад аж
ахуйн мэдлэг дутна хэмээн гоочилж байсан нь саяхан. Оюу толгой, Таван
толгойн нийт хөрөнгө оруулалтаас их хэмжээний хөрөнгө шаардах гэр
хорооллыг орон сууцжуулах төсөл, зуун жил шийдэгдээгүй хог, утаа, зам
зэргийг шийднэ гэж сүүлийн 25 жил хэн ч амлалт өгч байгаагүй юм. Саяхан
тэрээр засаглаад хоёр жил болох үеэр нийслэлийн замын ажилтай танилцжээ.
Нийслэлийн зам
Монголд 1970 онд 50,1980 онд 100 шахам хүн л хувьдаа машинтай байсан
гэдэг тоо бий. Харин өнөөдөр зөвхөн Улаанбаатар 300 гаруй мянган авто
тээврийн хэрэгсэл, түүнээс 80 хувь нь хувийнх гэнэ. Гэтэл 1970-аад онд
2000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл нэвтрүүлдэг зам нь нэмэгдэх нь бүү хэл
өргөтгөх газаргүй болсон аж. Улаанбаатар хот хагас сая хүнд зориулж
төлөвлөгдсөн. Түүндээ тохирсон дэд бүтэцтэй.
Гэтэл өнөөдөр 1.4 сая хүнтэй, тэдний ихэнх нь багаар тооцоход эсгий
гэрээс эхлээд хэдэн арван байшингаас бүрдсэн хувийн компанитай. Ийм
нөхцөлд нийслэл дээрх өмч хөрөнгөтэй иргэдийг инженерийн байгууламжаар
хангах үүрэг хүлээж байна. Энэ нь дэгсдүүлж хэлэхэд Робинзон Крузог
бялуу, rap утсаар хангахтай адил ажиллагаа шаардана.
Саяхан нийслэлийн төв замаар зорчих авто тээврийн хэрэгслээс 50 мянган
төгрөгийн татвар авах тухай цуураад намжсан. Эл яриаг гаргасан
нийслэлийн Засаг даргын орлогч Гантөмөрийн ярьж буйгаар бол таг
зогсохоос л сэргийлэх гэсэн аргаа ядсан санаа гэнэ. Сүүлийн хоёр жилд
нийслэлийн замд урьд хожид байгаагүй хөрөнгө хаяж байна.
Машин нэмэгдээгүй бол замын нэвтрүүлэх чадвар хангалттай нэмэгдсэн.
Харамсалтай нь нийслэлд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоо замын
өргөтгөлийн ажлаас хурдтай нэмэгдэж байгаа аж. Өнөөдөр Улаанбаатарын
замыг өргөтгөх боломж байхгүй. Харин зөв зохион байгуулалт хийж нэвтрэх
чадварыг л нэмэгдүүлэх ажиллагаа явагдаж байна.
Нийслэл замыг өргөтгөх талбайтай бол хөрөнгө, хүн хүчний асуудлыг
шийдэх боломжтой гэнэ. Хачирхалтай нь нийслэлийн төвд автомашины замыг
өргөтгөх бүү хэл, унадаг дугуйн зам ч шинээр тавих зай байхгүй.
Өнгөрсөн баасан гаригг одоогийн замаа сайжруулж байгаа компаниудын
ажилтай нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл танилцав. БНХАУ-ын буцалтгүй
тусламжаар баригдаж Бээжингийн гудамж тохижуулах ажилд тэрээр онц дүн
тавьсан гэхэд болно. Харин нийслэлийн зүүн хэсэгт баригдаж байгаа төмөр
замын дагуух зам барилгын ажил баатарын сэтгэлийг гонсойлгож эхэлсэн юм.
Замын ажил хурдтай явагдаж байгаа боловч өндөр хүчдэлийн шонгоос болж
үндсэндээ зогсчихсон аж. Тухай шугамыг хариуцсан байгууллага цахилгааны
шугамыг аюулгүй өндөр түвшинд гаргахад 81 сая төгрөг нэхээд суучихсан.
Тус байгууллага нь мөнгө байхгүй. Нийслэлээс гаргачихвал төсвийн хууль
зөрчинө.
Учир нь нийслэл өөрийн харьяаны өмчид хөрөнгө оруулалт хийх л эрхтэй.
Ингээд нийслэл, компаниас хамааралгүй шалтгаанаар замын ажил зогсчихсон.
Засаг дарга аргаа ядаад "Нийслэлээс мөнгө гаргаад дараа нь буцааж авна
шүү. Хэдэн сарын дотор хийх боломжтой вэ" хэмээн асуув. Хариуд нь "Хоёр
сард амжуулна" гэхийг сонсоод Засаг дарга толгой сэгсрэхээс өөр юм
хэлсэнгүй.
Дараа нь Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртлэх Богд уулын араар
явах замын зүүн талд очив. Энд энэ замын гэхээсээ илүү Налайхын замын
тухай яриа болов. Авто замын газрын дарга Нанзаддорж "Налайхын замыг
яана аа дарга аа. Уг нь дөрвөн машины өргөнтөй замын зураг байгаа шүү
дээ". Засаг дарга "Тэр чинь ямар өртөгтэй билээ" гэхэд "25 сая
ам.доллар" гэв.
Засаг дарга "Уг нь гайгүй юм байна шүү дээ. Гэхдээ бас л манай мэдлийн
зам биш болохоор хөрөнгө хийж болохгүй болчихоод байгаа юм. Яамыг харвал
ойрын арван жилд бүтэхгүй. Замаа өөрийн болгох арга бодъё. Одоо
Налайхын зам чөлөөтэй байгаа дээр өргөнхөн газар аваарай" гэснээр энэ
замын барих ажлын шалгалт дуусав.
Замын там
Нийслэлд авто тээврийн хэрэгсэлгүй бол хөлгүйтэй адил ямар ч ажил
бүтэхгүй. Хөдөөгийнхний морь унахаас илүүгээр хотынхон машин
хэрэглэдгийг гадныхан гайхдаг. "Вагнер ази" гэдэг компани Азид хамгийн
их машин борлуулсан нь Улаанбаатар хот хэмээн мэдэгдсэн байдаг. Харин
машин морь биш болохоор хязгаарлагдмал талбайд олшрох тусам асар их
хөрөнгө оруулалтаас гадна нарийн зохицуулалт шаардана.
Богд уулын арын зам Зайсан толгойн хойгуур багагүй газар гэр хорооллын
нарийн гудам шиг газар баригдаж байна. Засаг дарга тус замыг
гэрэлтүүлэггүй баригдаж байна гэж шүүмжилсэн боловч олдсон жаахан
газартайгаа эвлэрээд нэг их олон яриагүй өнгөрсөн юм.
Гэтэл тэр жаахан газар дээр / Зайсангийн чанх хойт хэсэг/ барьсан замыг
тулгаад маш том нүх хаячихсантай таарав. Арай л сэт татаагүй харагдана.
Жаахан бороо ороход л нөгөө сайхан зам нурж хэдэн метр тасарч, ангал
үүснэ.
Түүнийг харж нүүрээ чинэрүүлсэн Засаг дарга Э.Бат-Үүл "Энэ яаж байгаа
юм" хэмээн уурсав. Мэргэжилтний тайлбараар бол нэгэн эрхэм хэнд ч
дийлдэхгүйгээр энэ үйлдлийг хийсэн аж. Аргаа барсан Засаг дарга Тамгын
газрын дарга Ё.Гэрэлчулууныг дуудаад "Одоохон акт тавьж зохих газраар
шийдүүл" гээд цааш одов. "Энэ үйлдэлд ямар хариуцлага тооцох вэ" гэсэн
Тамгын газрын дарга "Хуулийн дагуу" гэсэн товч хариулт өгөв.
Энэ бол зам тавих ажилд учирч байгаа ганцхан жишээ юм. Нэг талаас иргэд
зам сайжруулахыг, өргөтгөхийг хүсдэг. Нөгөө талаас иргэд Үндсэн хуулийн
эрхээ эдэлж өмчөө хамгаална. Гэхдээ нийслэлчүүдийн ихэнх нь нийтийн
инженерийн байгууламж барих ажилд хамтран ажилладаг гэнэ. Мэдээж
харилцан тохиролцож нийслэл боломжийн хэрээр төлбөр хийнэ.
Цөөн хэсэг нь нийслэлийн халааснаас давсан хэмжээний төлбөр нэхэж ажил
удаашруулах тохиолдол гардаг. Ховор боловч зарим иргэн "Үүлийн ажил юм
уу, хэдэн төгрөг өгсөн ч газар чөлөөлөхгүй" гэсэн яриа гаргасан аж.
Гэхдээ мэргэжилтэн тодорхой нэр хэлэхийг хүссэнгүй. Жолооч нарын цухлыг
бардаг бас нэг асуудал замын чанар.
Компаниуд мөнгөнөөс хусаад инженерүүд нь мулгуудаа муу зам баригдаад
байгаа юм биш. Өгч байгаа мөнгө нь л муу барихад хүрэлцдэг гэнэ. Одоо
харин замыг технологийн дагуу барих мөнгийг гаргаж чанарыг хатуу
шаардана. Хятадын элчингийн өмнө баригдаж байгаа замын өртөг манайхнаас
дөрөв дахин өндөр өртөгтэй гэх.
Яг өнөөдөр ирээд харвал уг замыг метр шахам доош ухаж шороогоор
чигжээд, 30 см асфальтаар хучиж байгааг харж болно. Зам үнэтэй босдог юм
байна. Тэр хэрээр чанартай байдаг юм байна.
Нийслэл хөрөнгө босгоод ирэхээр байгаа жаахан газар дээрээ зам барихад
иргэд дэмжээд өгвөл яалаа гэж Гантөмөр дарга 40-50 мянган төгрөг яриад
суух вэ дээ.
Х.Төгс
Эх сурвалж: