Борчууд нь захдаа түгжирч, баячууд хотын төвөөр сэлгүүцэх нь

575

Борчууд нь захдаа түгжирч, баячууд хотын төвөөр сэлгүүцэх ньАвтомашинтай иргэд 50 мянган төгрөг төлөхгүй л бол хотын төв рүү орох эрхгүй болох нь. Хотын удирдлагуудын энэ санаачилга олон нийтийг ихээхэн бухимдуулж байна. Энэ мэтээр төр захиргааны байгууллага тогтоол шийдвэрээр далайлган иргэдийнхээ эрхийг хязгаарлах, хааж боох алхам хийнэ гэдэг сайн зүйл яавч биш.  Замын түгжрэл, агаарын бохирдол гэх мэт нийслэлийнхний өмнө тулгамдсан хүндрэлүүдийг арилгахын тулд хот төлөвлөлтийг сайжруулах, дагуул хотуудыг байгуулах замаар төвлөрлийг сааруулах холыг харсан, оновчтой, ухаалаг бодлого баримтлах ёстой. Гэтэл өнөөгийн хотын удирдлагууд хаах, хориглох, хязгаарлах замаар, механикаар, захиргааны аргаар бүхнийг шийдэх гэж муйхарлан зүтгэж байна.

Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээс бусад унаа явахыг хориглох шийдвэр гаргахад иргэд хүлээн зөвшөөрсөн. Олон эгнээ бүхий өргөн замтай бол нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт зориулан чөлөөлөхөд асуудалгүй. Манайх шиг нарийн замтай хотод дээрх шийдвэр өрөөсгөл. Тиймээс төв замын хоёр, гуравдугаар эгнээгээр бүх машин чихэлдэн, түгжирч байх болсон. Түгжрэлийг сааруулах зорилготой захиргааны арга хэмжээ нь ингэж эсрэгээр хэрэгжиж байгаа. Мөн машинуудыг улсын дугаараар нь хязгаарлалт хийн долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг хотын захиргаанаас гаргаад багагүй хугацаа өнгөрч байна. Өвлийн хүйтэнд нялх балчир хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж, авдаг жирийн иргэдэд энэ шийдвэр хатуу л тусдаг. Манайд таксийн үйлчилгээ ямар билээ. Автобус унаа хэр хүрэлцээтэй билээ. Нийтийн тээврээ сайжруулаагүй байж ийнхүү автомашинтай иргэдээ гадуурхаж, хавчиж байгаа нь ухаалаг төрийн бодлого лав биш. Арга ядсан, өнөө маргаашийг аргацаасан дээрх хоёр шийдвэрийг иргэд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл хотын дарга буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг ням гаригт хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргах гэж зүтгэсэн. Энэ талаар иргэдийн дунд санал асуулга явуулаад дэмжлэг аваагүй. Гэтэл Үүл баатар дахин санал асуулга явуулах гэж улайраад Ерөнхийлөгчөөс зэмлэл хүртсэнийг иргэд санаж байгаа болов уу.

Тэрээр Засгийн газрын хуралдаан дээр "Яасан завтай хийх ажилгүй улсууд вэ та нар. Ер нь манай дарга нар нэг зүйлд анхаармаар байна. Хүний эрхийг засварлах эрх ямар ч дарга нарт байхгүй шүү” гэж ирээд Э.Бат-Үүл даргыг улалзтал загнасан даа. Хотын мээр төрийн тэргүүний энэ зэмлэл захиасыг мартсан бололтой. Эсвэл гөжүүд зөрүүд зан нь хөдөлсөн үү. Юутай ч автомашинтай иргэдээ дахиад "оролдохоор” шийджээ. Хотын төвөөр зорчих автомашинаас сард 40-50 мянган төгрөгийн хураамж авах болсон үндэслэл нь маш инээдтэй. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр манай сайтад ярилцлага өгөхдөө замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 30-40 хувь нь зорилгогүй хий сэлгүүцэж байна хэмээн мэдэгдсэн олны эгдүүцлийг төрүүлж байна. Өдөрт 200 мянга орчим машин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцдог гэсэн дүн мэдээ бий. Тэгвэл хотын орлогч даргын хэлсэн үнэн бол 60-80 мянган машин хотын гудамжаар дэмий сэлгүүцэж байдаг байх нь. Хотын орлогч дээрх судалгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан гэж байгаа боловч үүнд итгэх хүн алга. Социалист нийгмийн үед хувийн өмчтэй хүнийг үзэн яддаг, хорсон занадаг байсан шиг эдүгээ ардчилсан төр засгийн удирдлагууд автомашинтай иргэдээ сэлгүүцэгчид хэмээн цоллож, хавчин гадуурхах нь бололтой. Ардчилагчид "1990 оны ардчилсан хувьсгалын гол ололт нь иргэдийн өмчлөх эрхийг нээж өгсөн явдал” гэж ирээд ярьцгаадаг. Гэтэл ардчиллаас төрсөн улсын баатар маань иргэдээ хувийн өмчтэй болсных нь төлөө ялгаварлан гадуурхаж, эрхийг нь хязгаарлахаар зэхэж байгаа ажээ. Юутай ч хотын захиргаанаас гаргахаар завдаж байгаа автомашиныг төв гудамжаар төлбөртэй зорчуулах шийдвэрийг эсэргүүцэх шалтгаан хангалтай байна.

Нэгдүгээрт, иргэд 50 мянган төгрөгөө төлчихөөд төв замаар зорчоод байвал замын түгжрэлийг бууруулна гэсэн зорилго нь хэрэгжихгүйд хүрнэ. Бүх яам, агентлаг, их дээд сургууль, албан байгууллага, үйлчилгээний газрууд Бага тойруу дотроо шавааралдан бөөгнөрсөн манай нийслэлд эгэл жирийн иргэн хөл дүүжлэх унаагаараа хотын төв орж ажил амьдралаа залгуулахаас өөр яах юм. Тиймээс иргэд талхныхаа мөнгийг танаж байгаад л 50 мянган төгрөгийг нь тушаагаад төв замаар зорчиж л таарна.

Хоёрдугаарт, 50 мянган төгрөг төлөхөөс татгалзаад автомашинтай иргэд хотын  төвөөр зорчихоо болилоо гэж бодъё. Төв хэсгийн замын түгжрэл багасна байх. Харин зах руугаа улам түгжирнэ. Төлбөртэй зорчих төв хэсэгт хөдөлгөөний нягтрал хэдий хэр буурна, тэр хэмжээгээр зах руугаа түгжрэл нэмэгдэнэ. Баруун дөрвөн замаас баруун тийш төмөр зам орчим, ТБД андууд, 10 дугаар хороолол хавь, Бөхийн өргөөнөөс зүүн тийш 13 дугаар хороолол, Сансар, хойшоо Баянбүрд, 100 айл, урагшаа Энхтайваны гүүр, Нарны зам дагуу бахь байдгаараа түгжирнэ. Иргэдийн бухимдал улам нэмэгдэнэ. Тэгэхээр энэ бол зөвхөн хотын төвийг түгжрэлгүй байлгах гэсэн явцуухан арга хэмжээ болж хувирна. Нэг үгээр хэлбэл дээрх шийдвэр борчууд нь хотын захдаа түгжирч байг, дарга нар, эрх мэдэлтнүүд, мөнгөтэй чадалтай баячууд хотын төвөөр чөлөөтэй зорчиг гэсэнтэй адил сонсогдож байна.

Гуравдугаарт, амьдралд нийцээгүй, иргэд олон нийтийн эрх ашгийг шууд хөндсөн ийм шийдвэр нийгмийн бухимдлыг улам нэмэгдүүлэхээс өөр ямар ч үр ашиггүй. Төр захиргааны байгууллагаас гаргасан оновчгүй, өрөөсгөл шийдвэрийг хэрэгжүүлэхэд мэдээж олон зөрчил үүснэ. Иргэд, замын цагдаа нарын хооронд үл ойлголцол бий болно.

Иргэдийнхээ халаасыг тэмтэрсэн, эрх ашгийг нь хөндсөн ийм явуургүй шийдлээр өнөө маргаашийг аргацаахын оронд Бага тойрууд шавааралдсан төр захиргааны байгууллагуудаа хотын зах руу нүүлгэх замаар төвлөрлийг задалж, түгжрэлийг сааруулах, авто замаа өргөтгөх, томоохон уулзварууд дээр давхар зам барьж байгуулах, дагуул хотуудыг эрчимтэй хөгжүүлэх, их, дээд сургуулиудыг хотын гадна кампус маягаар төвлөрүүлэх зэргээр холыг харсан даацтай бодлогыг яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хотын удирдлагууд яасан ч завтай, ажилгүй улсууд юм дээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны …. дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

УЛААНБААТАР ХОТЫН ТҮГЖРЭЛТЭЙ БҮСЭД МӨРДӨХ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТ-аар:

 1.”Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замуудад түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоож 07:00 цагаас 20.00 цагийн хооронд төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг дээрх гудамж замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

2. Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй

3. Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгслүүд энэхүү зохицуулалтад мөн адил хамаарна.

 4. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалтад хамаарахгүй.

Эх сурвалж:Eagle.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

575 сэтгэгдэл
:

Борчууд нь захдаа түгжирч, баячууд хотын төвөөр сэлгүүцэх нь » Tonshuul.mn
cheap christian louboutin pumps http://www.christianlouboutins-outlet.com/christian-louboutin-pumps-c-1.html

:

http://www.mobiledocportal.com/arrivals/salvatore-ferragamogancino-pm-handbagsal
vatore ferragamogancino pm handbag
marino orlandi handpainted yellow roses leather purse crossbody bag http://www.pohottuwa.com/breakfast/marino-orlandi-handpainted-yellow-roses-leath
er-purse-crossbody-bag

:

http://www.pacificsemi-box.com/ace/prada-charcoal-grey-suede-handbagprada charcoal grey suede handbag
cow leather backpack brand 2018 new women simple shoulder bag genuine leather mochila two http://www.pohottuwa.com/affordable/cow-leather-backpack-brand-2018-new-women-si
mple-shoulder-bag-genuine-leather-mochila-two


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex