Н.Энхбаярын
ирэх хугацаа хойшилсонтой холбоотой элдвийн таамаг яригдаж эхэллээ.
Товлосон хугацаа нь өнгөрөөд бараг 10 гаруй хонох гэж байна. Тэгэхээр
энэ нь ээлжит улс төрийн шоу байжээ. Тэрбээр, багагүй хугацаанд
хоригдсоныхоо дараагаас БНСУ-д амьдарч эрүүл мэндээ анхаарч байгаа
бөгөөд бурхан шашны ном орчуулж бас болоогүй буян үйлдэн бие сэтгэлээ
ариусгаж байгаа.
Гэсэн
ч түүний гар Монголын улс төрд өнөөдрийг хүртэл оролцсоор байгаа билээ.
Намын дарга Н.Энхбаяртай уулзаад ирснийхээ дараа УИХ-ын гишүүн
О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлтээ буцаан татаж, үүнд нь
шаралхсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Монголын төрийг Солонгосоос удирддаг
болчихсон уу” хэмээн бухимдаж байсан удаатай. Бие чилээрхсэн ч бэлчээрээ
алдаагүй түүний нэр хүндээр МАХН-ынхан өнгөрсөн хугацаанд хангалттай
улс төр хийсэн билээ. Тэд хоёр сард нэг удаа намын дарга Н.Энхбаяр эргэж
ирнэ гэсэн бор шувуу нисгэдэг бөгөөд үүнийхээ хүчинд намаа анхаарлын
гадна орхигдуулалгүй хоёр жил тэсч чадлаа. Өнгөрсөн удаад ч МАХН-ын
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдэгдэл хийж намын даргаа
наадмын дараахан эх орондоо ирнэ гэх мессеж тараасан юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
996 сэтгэгдэл