Засгийн газрын баталж өгсөн тогтоолоор "Богд хааны ордны музей” 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцдог ч музейн газраас "АПУ” компанид өгсөн байдаг. Түүх соёлын дурсгалт музейн газраас өгөх нь хуулиар хориотой ч архи зарж олсон мөнгөөрөө хахуульдчихсан юм уу, яасан юутай ч "АПУ” хэмээх архины үйлдвэр энэ газраас ихэнх хэсгийг нь авчихсан.
Гэтэл "АПУ” компани тусгай хамгаалалттай Зайсан Туулын эрэг дагуух газарт томоохон газар авсан тухай эх сурвалж мэдээлэв. Ундны усны эх үүсвэр болсон энэ ай савд газар олгож байгаа нь мөн л хуулиар хориглосон зүйл. Гэтэл Г.Батхүү тэргүүтэй архи үйлдвэрлэгчид хууль зөрчин газар авсан тухай мэдээлэл байна.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1026 сэтгэгдэл