“Бодь”-ийн “Embassy tower”-т алдсан амь юу болов

1064

“Бодь”-ийн “Embassy tower”-т алдсан амь юу боловӨдгөөгөөс хоёр жилийн өмнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Чехийн элчин сайдын зүүн урд баригдаад хараахан ашиглалтад ороогүй байсан 15 давхар барилгын лифт унаж хүний амь эрсэдсэн билээ. Уг барилгыг "Бодь” групп барьж байсан бөгөөд барилгын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн, аюулгүй байдал хангаж ажиллаагүйн улмаас ийнхүү хүний аминд хүрсэн. Тиймээс тус хэргийг шүүх хняалтын байгууллага шалгаж байсан ч тэгэсхийгээд чимээ намдаасан. Ер нь барилгын ослоор хүний амь эрсдэх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд энэ тухай хэрэг чухам яаж шийдэгдсэн нь бүрхэг хэвээр үлдсээр байгаа билээ. 

 

     Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байсан ч мөн л чимээ алдарсан. Тус "Embassy tower” гэх орон сууцыг "Бодь групп”-ын захиалгаар "Сейф фелд” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгч нь "Бодь” группийн охин компани гэдгийг ч тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан. 

 

     Хэрийг эргэн сөхвөл Солонгос Улсаас цахилгаан шат, урсдаг шат, урсдаг зам авчирч, угсралт, засварын ажлыг гүйцэтгэдэг "ТИССЕН” ХХК-ийн ажилчид энэ барилгын лифтийг угсарч байхад нь осол гарсан байна. Тэд барилгын нэгдүгээр давхрын лифтэнд угсралт хийж байжээ. Гэтэл 13 дугаар давхраас лифтний тэнцвэржүүлэгч буюу тус бүр 40 кг жинтэй гурван төмөр хавтан унасан байна. Үүний улмаас лифтний инженер 30 настай Т нас барж, угсралтын туслах ажилтан 25 настай Т, 27 настай Ө нар хүнд гэмтжээ.

 

    Тухайн үед шалтгааныг мэргэжлийн хяналтын байцаагчаас тодруулахад барилгын гүйцэтгэгч компани лифт байрлах хонгилд зураг төсөлд тусгагдаагүй арматурын төмрүүдийг сараалж болгон хийсэн байжээ. Харин лифт угсралтын компани ажлаа эхлэхдээ арматурын төмрүүдийг нь тасалж авах ёстой гэсний дагуу авсан байна. Гэвч хөндий хонгилд тэдгээр арматурыг авч байсан ажилчин өөрөө гишгэх газаргүй болох тул давхар бүрт нэг хөндлөн төмөр яалт ч үгүй үлдээд байсан байна. Харамсалтай нь үлдсэн арматурын нэг дээр тэнцвэржүүлэгчийн булан савлалтандаа цохьсоны улмаас ийнхүү хавтангууд унажээ. Тодруулбал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй гэсэн үг.

 

     Өглөө ажилдаа эрүүл саруул гарсан хүмүүс барилга, үүнийг хариуцаж буй байгууллагын аюулгүй ажиллагааны улмаас амь алдах тохиолдол олон болсон Тэгсэн хэдий ч энэ хэргийг эцэслэн шийдсэн эсэх нь тодорхой бус, хүний амь нас хохирсноор дуусах нь бий. Хариуцлага алдсан барилгын компани тухайн байгууллагад хуулийн дагуу чангахан хариуцлага тооцохгүй байгаа учраас ийнхүү удаа дараа осол гарах нь ихэслээ гэх гомдол ч иргэдийн зүгээс байнга гардаг. Юутай ч "Бодь”-ийн "Embassy tower”-т алдсан амины хэрэг юу болсон нь тодорхой бус, бас л чимээ намдаажээ. 

 

Н.Дөл 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1064 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex