Хүмүүн миний хувь заяа ба Оюу Толгой… /хошин нийтлэл/

1109
Хүмүүн миний хувь заяа ба Оюу Толгой… /хошин нийтлэл/ХҮМҮҮН миний бие эрдэнэс, баялагтай эх нутгийнхаа ЭЗЭН нь болж төрсөндөө уг нь сэтгэл дүүрэн байдаг нэгэн. БИ гэдэг ХҮН Оюу толгой гэдэг алтан овоотой юм л даа, энэ сайхан эрдэнэт толгойн ЭЗЭН гэдгээ энэ дэлхийд төрсөн цагаасаа л мэдэрсэн, бусад 3 сая Монголчуудын нэгэн адилаар.
 
Гэтэл нэг сайхан өдөр 142 настай Рио Тинто "ах”  С. Баяр мэтийн хамсаатнуудтай давхилдан ирж урилгагүй зочилцгоодог юм байна… "За яах гэж ирэв, хэрэг зорилго юунд вэ” гэж монгол заншлаараа асуулаа даа.
 
Тэд ч хүссэн зүйлийг нь асуусанд царай засаад, сайхан малилзаж байгаад үгээ эвлүүлэн ядаж амаа ангалзацгаав. Амнаас нь алтан үгс урсан гарав, зүүд юм уу гэтэл бодит юм болоод явчихлаа. "Алт, мөнгө, авч болох бүх баялагаар арвин баялаг Оюу Толгойгоо өгчих, юугаар ч дутаахгүй, яасан ч гомдоохгүй, нээрээ шүү, андгайлж байна, тангараглаж байна” гээд цусаар уйлах нь холгүй юм болцгоов.
 
"ХҮН чи 34 хувиа ав, хөрөнгө оруулагч би 66 хувиа авъя, бүх хөрөнгө мөнгийг би гаргая, харин чи 34 хувьдаа тохирсон мөнгөө гаргасан ч болно, үгүй ч болно” гээд уран донгодож гарав.
 
БИ ч бодлоо…”зүгээр хэвтэж байхаар НАДАД ч, бас хэдэн хүүхдэд минь ч хэрэгтэй юм болов уу” гэж…Тэгээд ярьж ярьж, хэлэлцэж хэлэлцэж нэг тохирохчоо аядлаа даа.
 
Гэтэл нөгөө хэд чинь хэдэн өдрийн дараа "Гэрээ” гэгчийг хийхдээ өөрийнхөө дураар баахан юм оруулчихаж, "бүх мөнгөө би л мэднэ, ЧИ харах ч хэрэггүй, хэдэн төгрөг, доолиур зарсан нь ЧАМД хамаагүй, ЧИНИЙ алт, эрдэнээс хэдийг авч, хэдий хэмжээний ашиг олж байгаа нь ЧАМД хамаагүй, БИД олон зуун жилээр ингэж л ажиллаж ирсэн тул ЧИНИЙ  санаа, болзол огт хамаагүй, БИД хөрөнгө мөнгөө танай банкиар дамжуулахгүй, гаргаж байгаа алт, эрдэнэсээ танай гаалийн байгууллагаар хянуулахгүй, БИД өөрсдийн гаальтай, өөрсдийн манаачтай, өөрсдийн гэсэн ажилчдаа өөрсдөө гаднаас авчирна” энэ тэр гэсэн Гэрээ хийчихээд ХҮН намайг "Гэрээнд гарын үсэг зур” гэж тулган шаардаж гарах нь тэр.
 
Тэгж байтал Онтри Гоулд гэдэг бас нэг хамсаатан нь гарч ирээд "би бас танай алт, эрдэнээс авна” гэж хашгираад тэрийгээд хэвтчихдэг юм байна. Бөөн юм болж болж Оюу толгойн минь 30 хувийг авна гээд гүрийчихдэг юм байна. Дайнаасаа дажин гэгчээр юм болж болж 34 хувьтай НАДААС 10 хувийг маань, 66 хувьтай РИО ТИНТО хөгшнөөс 20 хувийг нь авахаар болцгоодог юм байна. Ингээд явж явж БИ гэдэг ХҮН өөрийнхөө эзэмшилд байсан Оюу толгойгоосоо 24 хувьтайгаа хоцорлоо доо… Ядарсан хүнд эзэн мундахгүй гэж үүнийг л хэлдэг гэдэг нь үнэн юм даа гэж хичнээн гансраад ч тусыг олсонгүй. Ядаж байхад тэр хөгшинийг дагаж, далдагадаад байсан хэдэн монголчууд нь ХҮН намайг хөсөр хаяад зугтаацгаасан байсан…Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр олон жилийн нүүрийг үзэж тамд орсон лугаа амь зууж л явна даа. Хорвоо гэж…
 
Харин дараа нь бодоод байсан чинь энэ Рио Тинто хөгшин ХҮН намайг хууран мэхлэсэн байгаа юм. Хашааны цаана нуучихсан байсан Онтри Гоулд хамсаатан аа ашиглаад ХҮН миний хувиас 10 хувийг хулгай хийж, БИ гэдэг ХҮН 34 хувьтай биш, харин 24-хөн хувьтай, ӨӨРСДӨӨ болохоороо 66 хувьтай биш 76 хувьтай болж хожоотой наймаа хийх аргаа аль хэдийнээ төлөвлөчихсөн байсныг нь ядуу Монгол ХҮН гэнэн цайлганаар итгэж байгаад "далаараа даруулсан” юм.
 
Эдний заль үүгээр ч зогссонгүй, НАДАД хөрөнгө оруулж байна гээд л ӨӨРСӨДДӨӨ хөрөнгө оруулаад л, эрдэнэс, баялагийн ЭЗЭН НАДААС нуугаад 6.8 тэрбум доолиур гувчуулчихсан байгаа юм даа. Энэ их мөнгийг ХҮН би өндөр гэгчийн хүүтэй нь, бас ч болоогүй хүүгийн хүүтэй нь эргүүлж төлөх өртэй сууж байна даа, ТАМИНЬ!!!!!
 
 
                 Рио Тинто "Хөгшин” ХҮН намайг хууран мэхлэсэн нь бүүр эртнээс эхэлсэн байсан юм билээ. Үйл ажиллагаа явуулж эхлээд л санхүүгийн тайлангаа цаг цагт нь гаргаж өгч байгаагүй юм байна лээ.
 
2010 онд Татварын газраас хийсэн шалгалтаар 300 гаруй сая доолиурын зөрчлийг нь илрүүлчихдэг юм байна. 2010 – 2011 онд Сангийн яам, Уул уурхайн яам, Гаалийн ерөнхий газраас хийсэн шалгалтаар тэр "Хөгшин” 1.8 тэрбум доолиурын зөрчил бас гаргасан байсан. Тэд "Хөгшин” эцэг, өвгөдөөс заяасан эрдэнэс баялагийг маань зарж үрчихээд хэнд, хэдэн доолиур гуйвуулсан, гувчуулснаа тас нуучихсан байсан, ёстой санаанд ч магтамгүй, "юм үзэж, нүд тайлсан, бурхадаас өөрцгүй” гээд л өөрсдийгөө тэнгэрт тултал магтаад байсан хүмүүс чинь адгийн луйварчид байсан байна билээ шддд.
 
Энэ "Хөгшинтэй” хийсэн тэр муу нүгэлтэй гэрээн дээр уг нь хөрөнгө мөнгөө зөвхөн Монгол ХҮН надад, миний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаанд л оруулна шүү гээд ам хэлийг авсан ухаантай…Гэтэл тээр 2009 онд ХҮН надад оруулсан гээд байгаа 1.55 тэрбум доолиурынх нь 300 сая гаруй нь энэ эрдэс баялагийн ЭЗЭН БИ яагаад ч хүлээн зөвшөөрөхөөргүй юмнуудыг жагсаагаад биччихсэн байсан шүү, бүү үзэгд гэж…
 
Энэ "Хөгшин” 7.9 тэрбум доолиурын хөрөнгө оруулалтыг НАДАД өгсөн гээд л зүтгээд байгаа юм. Гэтэл түүнээс нь 6.8 тэрбум доолиур нь ЭЗЭН МИНИЙ Оюу Толгойн баялагийг олборлоход огт хамаагүй зардлуудыг хамаад чимээд оруулчихсан байгааг нь яанаа… Үүнийг ТА НАРТАА үнэн мөнөөр нь хэлж, сэтгэлд хурсан, цээжинд бөглөрсөн үгсээ задалж хэлэхээс өөр аргагүй болчихоод сууж байна даа…
 
Тэр "Хөгшиний” хамгийн том бас нэг луйвар нь гэвэл манай нутгийн зарим дарга нар, нутаг оронд "Хандив” гээд л өгөөд байсан нь нийтдээ 61 сая доолиур болсон байгаа юм. Харин одоо болсон чинь "ЗЭЭЛ ШҮҮ, сооррри” гэнэ ээ. Бүү үзэгд, бүүр ч хэлэх үг олдохоо байлаа…
 
Энэ талаар маш их хашир байдаг байж л гээд хар толгойгоо дэлсээд, улаан хэлээ тас хазах шахуу зуучихаад л сууж байна даа…Одоо тэгээд жил бүр л 5 сая доолиурыг "ХАНДИВ” нэрээр өгч байх юм гэнээ, цаашдаа… ХАНДИВ ч гэж дээ ХҮН миний ӨР л дааж давшгүйгээр нэмэгдэж байгаа л гэсэн үг л дээ!!!
 
Монгол ХҮН надад хөрөнгө оруулна гэчихээд 1.2 тэрбум шахуу доолиурыг хилийн чандад байгаа хамсаатнууд руугаа "Үйлчилгээ авах” нэрийдлээр бас л гувчуулчихсан байгааг нь саявтар илрүүлсэн, муу хүний заяа завагт гэгчээр ядарсан МИНИЙ хувь заяа төөрөг ямар байгааг шалгаад өгдөг сайн санаат ХҮМҮҮС бас байнаа байна.
 
Тээр жил Татварын байцаагч ХҮН 130 сая доолиурыг татварын АКТ тавьсан л гэсэн, харин одоо тэр ДУБАЙ гэдэг нэг их баян улсад манай дарга нар оргон зайлан байж очиж хийсэн ТӨЛӨВЛӨГӨӨ нэртэй бас нэг луйварын Гэрээгээр бүгд л хүчингүй болж байгаа юм байх өө… Яасан ч их лай ланчигтай юманд уначихав даа, БИ гэдэг ХҮН чинь! БИ гэдэг ХҮН чинь яачихсан лойчихсон АМЬТАН бэ??? Гэхдээ одоо болоо юм биш үү, аа???
 
Одоо ЭЗЭН НЬ юмаа мэдэж, эрэг нь усаа хаших цаг болсон юм биш үү, ТАМИНЬ ЭЭ!!!
 
ХҮМҮҮН ЗАЯАТ
 
 
Жүрмэдийн Занаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1109 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex