М.Уранцэцэг "Универсиад" наадмаас хүрэл медаль хүртлээ Шинэ мэдээ 2015/07/08 784 Дэлхийн оюутны Универсиад наадмын жүдо бөхийн тэмцээнд өчигдөр манай улсаас хоёр жүдоч зодоглолоо. Эмэгтэй 48 кг-ийн жинд зодоглосон жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг Казахстан, Франц, Мексикийн өрсөлдөгчдөө ялсаар хэсгийн аварга болсон. Хагас шигшээд БНСУ-ын бөх Жон торгуулиар ялагдлаа. БНСУ-ын бөх Жон Вү Кён нь 2012 онд "Чингис хаан" Дэлхийн цомд Г.Отгонцэцэгийн ялж түрүүлсэн жүдоч. Хүрэл медалийн төлөөх барилдаанд М.Уранцэцэг БНХАУ-ын бөхийг цэвэр ялж шагналын тавцанд гарлаа. Эрэгтэй -60кг барилдсан ОУХМ Д.Баярмагнай Бразилийн бөхөд ялагдаж шагналт V байрт шалгарч байна. 784