Х ТҮЦ-ийн тоглолт яагаад чанартай болдог вэ?
Саяхан интернет ухаж байгаад Х ТҮЦ продакшны жүжигчин Онон-н ярилцлага-г олж уншлаа. "Х ТҮЦ бол урлагт хайртай уран бүтээлч залуусын өдлөөд нисэх үүр нь юм” гэж тэр хэлжээ. Монголын хошин урлагын сор болсон ирээдүй болсон олон уран бүтээлчид эндээс төрөн гарчээ. Мөн тэрээр "Бидний өрөөнд 11 МУЗА байна. 3 гавьяат байна. Алтан диск, Алтан тоншуул байна.
Тиймээс бид муу бүтээл туурвих эрх үгүй ” гэжээ. Тэдний хийсэн бүтээлүүдийг эргэн нэг дурсахад хүргэлээ.Алдарт "Хориотой жүжиг”, "Аянгын бороо”, "Сэрүүн х6асын нууц”, "Миний хөрш чөтгөр”,”Болсон явдал”, "Сэргээш1,2,3” гээд дандаа л дандаа л тэсрэлт хийсэн бүтээлүүд байх юм. Тэгэхээс тэгэг гэсэн шиг Одоо СТӨ-нд болж байгаа "Дуулиант гэмт хэрэг” тоглолтыг нь үзлээ. Бас л тэд СТӨ-ний тайзан дээр бут авч байна.
Ёстой л тэдний хэлдгээр муу бүтээл туурвих эрх үгүй болжээ. Анх уншиж байх үедээ жүжигчин Онон-ын ярилцлага аархуу мэт санагдаж байсан ч чаддаг зүйлээрээ аархах шиг сайхан зүйл хаа байна гэж бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.
www.Urlag.mn