И.Одончимэг хүүхдүүдээ эргэв
Монголын Улсын Гавьяат жүжигчин И.Одончимэг Нийслэлийн СХД-т байрлах Улаанчулуут дахь хогийн цэг дээрх хүүхдүүдэд сургууль барьж өгч олны анхаарлыг ихэд татсан.
Харин МУГЖ И.Одончимэг нэг сургууль байгуулж хэдэн хүүхдүүд цуглуулаад орхисонгүй. Өчигдөр очиж тэдгээр хүүхдээ эргэж очжээ. "Бид Улаанчулуутын хогийн цэг дээрх сургалтын төв дээрээ очиж хувцас тоглоом зэрэг зүйлс аваачиж өглөө. Эдгээр зүйлсийг Сан Франциско хотоос явуулсан н.Хишигбатийн гэр бүлийнхэндээ талархал илэрхийлье” хэмээн өөрийн хуудаснаа жиргэжээ.