МАН-ын даргын илтгэл эв нэгдлийг эрхэмлэв

793

Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам зангаргаа харуулж эхлэв үү гэлтэй Төрийн ордны их танхимд өчигдөр "Бид хамтдаа” үндэсний форумын нээлтээ ёслол төгөлдөр хийв. "Бид хамтдаа” үндэсний форум салбар салбарын эрдэмтэн мэргэдийг цуглуулж тухайн салбарт тулгамдсан асуудлыг ярилцаж, гарах гарцыг хэлэлцэхээрээ онцлогтой. Иймэрхүү томоохон форум, хэлэлцүүлэг ойрын хэдэн жил Монгол Улсад өрнөөгүй байх. Тэр тусмаа сөрөг хүчний намын дарга энэ том форумын нээлт дээр үндсэн илтгэлээ тавихдаа төвийг сахиж, түмнийг гайхшируулж байгаа нь аргагүй л том улс төрийн нам гэдгээ харуулах шиг боллоо. Улс төр судлаачид, улстөрчид М.Энхболд даргаас арай л өөр зүйл хүсэн хүлээж байсан байх. Тэд бодохдоо, сөрөг хүчний намын дарга эрх баригчид руу дайрч давшилсан, ард түмэндээ гомдоллсон илтгэл байх болов уу гэж бодож байсан ч МАН-ын дарга төвийг сахисан, ноён нуруутай илтгэл тавьсан нь монголчуудад маш их таалагдав. Тэрбээр эдийн засгийн тухай олон тоо баримт, өсөлт уналтын тухай ярьсангүй. Харин тэрбээр "Хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь хүн, гэтэл хүний хөгжлийн асуудал хэтэрхий хоцорч байна. Эх орны хөгжлийн гарц бол эдийн засаг, эдийн засаг, бас дахин эдийн засаг биш. "Хүний хөгжил” хүнээ дээдэлсэн мэдлэгт суурилсан оюунлиг нийгэм гэдгийг ухаарах цаг боллоо. Оюунлиг, чадварлаг, хүчирхэг монгол хүн гэдэг брэндийг бид бий болгох ёстой. Нийгмийн салбарын хөгжил, хүний төлөө хөрөнгө оруулалт тааруу байгаа нь зах зээлд  монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах хүчний бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Тиймээс бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийгмийн институтийн өөрчлөлт, материаллаг болон хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг шат шатанд хангах шаардлагатай тулгарлаа. Ажилгүйдлийн асуудалд онцгой анхаарахаас өөр арга алга. Ажилгүйдэл нэмэгдэх нь бүтээмжийн өсөлтөд муугаар нөлөөлж, ажил хийх сонирхолтой хүмүүст тохирсон боломжийн ажлын байрны олдоц тааруу байгаа нь хөгжлийг удаашруулах нөхцөл болсоор байна. Иргэндээ ээлтэй нийгмийн хамгаалал, халамж, үйлчилгээний тогтолцоо төлөвшиж  чадаагүй байна. Насан туршийн чанартай боловсрол олгох, эрүүл мэндийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, айх аюулгүй, сэтгэл хангалуун амьдрах нийгмийн дэд бүтэц дутагдсан хэвээр байна. Нийгмийн зорилтот бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны нийгмийн хамгааллын талаар олсон ололт, зарим нэг ахиц сүүлийн жилүүдэд эрс суларч, эдийн засгийн хямралын золиос, хохирогч болж хувирлаа. Монголын нийгмийн тулгуур болсон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын тогтолцоог дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, гэр бүл, ахмад настан болон хүн амын талаар баримтлах бодлогыг Монгол Улсын хөгжлийн стратегитай уялдуулах, монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх шаардлагатай байна” гэсэн нь байгаа олоогүй шүүмжлэлээс илүүтэйгээр тулхтай намын төлөвшсөн хүний хэлдэг үг гэдгийг эрдэмтэн мэргэд төдийгүй жирийн иргэд ч ам уралдан ярьж байна.

Өнөөдөр бидэнд талцал хуваагдал биш эв нэгдэл эрхэм байгааг МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд илтгэлдээ тусгасан нь бусад нам хүчин, тэр дундаа эрх баригчдад дайсан эеврүү сэтгэлийн үг байлаа. Нөгөө талаараа эрх баригчид нам дотроо учраа олохгүй байгаа нь Монгол Улсыг туйлдуулж байна шүү гэдгийг ч сануулаад авав. Ямар ч байсан ард түмэн МАН-ын санаачилсан "Бид хамтдаа” үндэсний форумаас эерэг үр дүн, хүртээмжтэй санал санаачилгыг хүсэн хүлээж байна.

 

С.БУЯН

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

793 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex