А.Ариунзаяа: Хөгжлийн бодлогыг тодорхойлох нь форумын нэг зорилго

759

 

        МАН "Бид хамтдаа” аяныг орон даяар зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт байгаа жирийн иргэдэд хүрч, тэдний дуу хоолойг сонсч байна. Уг аяны үргэлжлэл болгож "Бид хамтдаа” үндэсний форумыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болжээ. Энэ талаар МАН-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

 

-МАН-аас санаачилж үндэсний хэмжээний форум зохион байгуулахаар болсон байна. Энэ талаарх мэдээллийг манай уншигчдад хүргэнэ үү?

 

 -Манай нам "Бид хамтдаа” аян эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ ажил айл өрх бүрт МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргын захидлыг илгээснээр эхэлсэн. Үүнд улс орноо хөгжүүлэхэд иргэдийн оруулах хувь нэмэр юу байх вэ, үнэтэй санал зөвлөмжөө бидэнтэй хуваалцана уу гэсэн агуулга бүхий захидал хүргүүлсэн. Эх орны маань дөрвөн зүг, найман зовхист ажиллаж амьдарч буй иргэдээс маш олон захидлыг бидэнд хаяглаж ирүүлсэн. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр МАН-ын "Бид хамтдаа” аян ард түмэнд хүрч, тэдний дуу хоолойг сонсч чадсаны бодит баримт юм. Улмаар "Бид хамтдаа” аяны дараагийн шат болгож салбар бүрт тулгамдаж байгаа асуудлыг тухайн мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж үгийг нь сонсох, шинжлэх ухаанч байх зорилгоор "Бид хамтдаа” үндэсний форум зохион байгуулах гэж байна. Форумын гол зорилго нь ерөөсөө л улс орны хөгжлийг тодорхойлох.

 

Нийгмийн бүхий л салбарын мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийг цуглуулж, саналбодлыг нь сонсоно. Мөн өнөөдрийн нийгэмд тулгамдаж байгаа асуудал юу байна, түүнийг шийдвэрлэх арга зам, гарц нь юу байх вэ гэдэг дээр санал солилцож, тунхаг бичиг батлах юм. Өнөөдөр нийгэмд тулгамдсан бэрхшээлүүд нь улс төрийн намуудын үл ойлголцол, үндэсний хэмжээний нэгдсэн бодлогогүйгээс үүдэлтэй гэж бид харж байгаа. Бүр цаашилбал зөвшилцөл гэдэг зүйл байхгүй болсонтой холбоотой. Тиймээс ч манай намын дарга санаачилж "Үндэсний зөвшилцөл”- ийн уулзалтыг 12 дахь удаагаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн зөвшилцлөөс Монголын ард түмэн маш олон эерэг зүйл олж харсан байх. Үүнээс гадна МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын баг Засгийн газраас санал авахаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслөө өргөн барьчихаад байна. Үүнд АН-аас бусад бүх улс төрийн хүчин санал нэгдсэн. Эдгээр асуудлыг ерөнхийд нь салбар хуралдаануудаар тухайлан авч хэлэлцэх юм.

 

-Форум тухайлсан хэдэн сэдвийн хүрээнд болно гэсэн. Энэ талаар тодруулна уу?

 

 -Форум тав хоногийн турш болно. Энэ сарын 26-нд нээлтийн арга хэмжээ Төрийн ордонд болно. Үргэлжлүүлээд улс төрийн хямрал, үндэсний зөвшилцлийн сэдвээр салбар хуралдаан болох юм. Энэхүү хуралдаан нь дотроо таван дэд салбар хуралдаантай байна. Үүнд Үндсэн хуулийн шинэчлэлээс гадна авлигатай тэмцэх, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэрхэн боловсронгуй болгох вэ, улстөрийн тогтолцоо зөв байна уу гэдгээс гадна төрийн албаны шинэчлэл, түүнийг хэрхэн тогтвортой байлгах зэрэг асуудлыг салбар хуралдаанаар хэлэлцэнэ. Эдийн засгийн салбарт гэхэд л Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлууд, банк санхүүгийн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын тулгамдсан асуудал, хөдөө аж ахуйн салбар, бизнесийн орчны тулгамдсан асуудал гэх мэтчилэн салбар хуралдаанууд болно. Нийгмийн салбарт боловсрол, соёл шинжлэх ухааны салбар, эрүүл мэнд, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, гэр бүл, ажилгүйдэл, ядуурлын чиглэлээр салбар салбарын мэргэжилтэн, эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Ерөнхийдөө улс төр, эдийн засаг, нийгмийн болон нийслэлийн хөгжлийн бодлого гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд болно.

 

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор салбарын мэргэжилтнүүдийг форумд оролцуулна гэж байсан. Өөр намын удирдлагууд оролцох сураг байсан. Хэн оролцох вэ?

 

 -МҮАН-ын дарга М.Энхсайхан, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар оролцож үг хэлнэ. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намд урилга хүргүүлж, оролцоог нь хангахаар бэлтгэж байна. Энд нэг зүйлийг онцлоход МАН-аас зохион байгуулж байгаа учраас хамрах хүрээ хязгаарлагдмал гэж ойлгож болохгүй. Үндэсний хэмжээнд бодлого ярих учраас бүх нам, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахаар зорьж байгаа юм. Уг зорилго маань ч биелж байна. Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн, Төрийн албан хаагчдын холбоо, Төрийн албаны зөвлөл, Үндсэн хуулийн Цэцийн дэргэдэх Судалгааны төв, Сонгуулийн ерөнхий хороо, АТГ-ын Судалгаа, шинжилгээний алба, "Трансперенси интернэшнл” ТББ, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Төрийн банкны дэд захирал асан Б.Очбадрах, Монголын үр тариа эрхлэгчдийн "Газар тариалан” холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг, МҮХАҮТ, ШУА, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ зэрэг тулгамдсан салбар бүрийн төлөөлөл оролцоно. Манай намын санаачилсан эл форумаас үндэсний хөгжлийн цогц бодлогын эхлэл тавигдаж байна гэж ойлгож болно.

 

-Форумын бас нэг зорилго нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт авч хэрэгжүүлж болох ямар шинэ санаа байгааг эрэлхийлэх явдал гэж ойлгож болох нь ээ?

 

 -Яг ч тэгжойлгожболохгүй л дээ. Манай намын хувьд сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эхлэлээ хэдийнэ тавьсан. Монгол Улсын өнөөгийн бодлого ерөнхийдөө буруу яваад байна. Дөрөв дөрвөн жилийн бодлого л яваад байгаа байхгүй юу. Нэг Засгийн газар гарч ирээд өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж, эхлүүлж байсан бүх ажлыг үгүйсгэхийг нь үгүйсгээд, нураахыг нь нураачихдаг. Ийм гаж тогтолцоог өөрчилье, Монгол Улс үндсэн хөгжлийн нэг бодлоготой болох нь зөв юм гэсэн үүднээс МАН "Бид хамтдаа” үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Үндсэндээ МАН "Бид хамтдаа” аянаараа орон нутаг болон нийслэлчүүдийнхээ санал бодлыг сонссон. Харин энэ удаагийн "Бид хамтдаа” форумаараа салбарын эрдэмтэн мэргэд, ажилчин, албан хаагчдын санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлын гарцыг олох зорилготой.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

М.Өнөржаргал

- See more at: http://www.unen.mn/content/55606.shtml?alias=politics#sthash.t0sDgA2o.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

759 сэтгэгдэл
:

old navy pink mirrored round sunglasses http://www.canberrarunner.com/rockcity_atlasburg/medaille-bapteme-fille-ocarat sale gucci men loafers http://www.canberrarunner.com/sanmanuel_pinehaven/thom-browne-black-and-gold-tbs
-810-aviator-sunglasses billabong combat 23l buy and offers on trekkinn http://www.canberrarunner.com/setauket_goodfield/fashion-bow-tie-mens-customize-
unique-butterfly-necktie-length-feather-cravat a sapphire and diamond spectacle chain http://www.canberrarunner.com/sharpe_northsea/snap-charms-bracelet-12-colors-18m
m-button-interchangeable-jewelry-nn-300
lime oversized neon t shirt dress in 2019 neon dresses http://www.fnfmoviewale.com/newark_harpe/lime-oversized-neon-t-shirt-dress-in-20
19-neon-dresses

:

http://www.ntmglobalnews.com/relative/bag-bag-funky-storage-zipper-bag-hip-pack-
bag-shoulder-lonshell-nylon-phone-running-bumbag-packbag bag funky storage zipper bag hip pack bag shoulder lonshell nylon phone running bumbag pack
doudoune pas cher pour homme http://www.halwadaagnews.com/perspective/doudoune-pas-cher-pour-homme


Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex