Б.Батзаяагийн хэрэгт холбогдсон Ч.Ганбатыг “Интерпол” хайж эхэлжээ
<!-- [if gte mso 9]> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE <!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;}
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдоод буй Ч.Ганбатыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн ЦЕГ-ын хүсэлтээр "Интерпол”-ын шугамаар олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн байна. "Интерпол”-ын цахим хуудсанд тавьсан мэдээллээр бол түүнийг "Залилан мэхлэх замаар өмч хөрөнгө завшсан”, "Мөнгө угаасан” хэргээр эрэн сурвалжилж байгаа аж. Түүний 2010 онд үүсгэн байгуулсан "Либерти Партнерс” ХХК нь "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд бизнессээ өргөжин тэлэхэд нь дэлхийн хөрөнгийн зах зээл болон олон улсын хөрөнгө оруулагч нартай холбох гүүр болж санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зээлийн болон өөрийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах чиглэлээр дагнасан мэргэжлийн компани юм” хэмээн цахим хуудсанд нь бичжээ. 2011 онд "Монголын төмөр зам” төрийн өмчит ХК, "Шинэ төмөр зам” төсөл буюу Даланзадгад-Тавантолгой-Цагаансуврага-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 очим км төмөр замын суурь бүтцийг барих ажлын ТЭЗҮ-г хийлгэхэд зөвлөх үйлчилгээ авахаар гадаад дотоодын дөрвөн компанитай гэрээ хийсэн юм. Нийт 5.6 сая долларын өртөгтэй энэ гэрээний гүйцэтгэгч талууд нь "McKinsey”, "Pillsbury Winthrop Shaw Pittman”, "BNP Paribas China” болон Монголын "Либерти Партнерс” ХХК байжээ. Тухайн үед ихээхэн нууцалж байсан энэ гэрээгээр "Либерти Партнерс” ХХК чухам ямар ажил гүйцэтгэсэн, хэдий хэр мөнгө авсан нь одоогоор тодорхойгүй байгаа билээ. Сонирхуулахад, "Либерти Партнерс”ХХК-ийн цахим хуудсанд бичсэнээр бол 2011 онд МИАТ ХК-ийн гурван жилийн бизнес төлөвлөгөөг АНУ-ын "Seabury APG” хэмээх компаниар хийлгэхэд Ч.Ганбатын энэ компани орон нутгийн зөвлөхөөр ажилласан гэнэ. Уг бизнес төлөвлөгөө нь тодорхой хүмүүст улсын төсвөөс мөнгө завших бололцоо олгосноос биш компанийн үйл ажиллагаанд огт ашиглаагүй хэмээн тухайн үед хэвлэлүүд бичиж байсан юм. Дашрамд дурьдахад, өнгөрсөн оны тавдугаар сард чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах зүйлийг хэлж байжээ. "Тавантолгойг гартаа оруулах гэж Х.Баттулга оролдоод Орос, Хятад, Солонгос гээд баахан орнуудтай зэрэг хэлэлцээр хийгээд, гэрээ ч байхгүй улс орны харилцаа ч байхгүй болгосон хүн л дээ. Х.Баттулгыг зүгээр нэг давхар дээлнээс болоод Засгийн газраас гарч байна гэж ойлгохгүй байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй болж, эдийн засаг уналтанд ороод ирэхээр сая Солонгост сүйрсэн онгоцны капитан шиг багаа хаяад зугтаж байна л даа. Ийм л юм хийдэг хүн. Чи мөн ч их муухай юм хийсэн дээ Х.Баттулга аа... Маккензи гэдэг компаниар 12 сая доллараар төмөр замын урьдчилсан судалгаа маягийн юм хийлгээд тэр 12 сая доллараас өөрийнхөө зөвлөх Ганбат гэдэг хүнд 2 сая доллар өгчихсөн ш д. Одоо тэр Маккензигийн баримт бичгээс хэрэглэж байгаа юм байхгүй”.