Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирж чадахгүй харийн нутагт гуниглах ямар шалтгаан байна вэ?

978

Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр эх орондоо ирж чадахгүй харийн нутагт гуниглах ямар шалтгаан байна вэ?Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-ыг зориод бараг жил боллоо. Тэрээр "жингийн алдагдал, эсийн задрал” гэсэн оноштой явсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эх орондоо эргэж хөл тавьсангүй. Харийн нутагт эмчлүүлж бас буддын шашны ном сургаал үзэж, бясалгал хийж байгаа гэсэн албан болон албан бус мэдээллүүд цахим ертөнцөөр түгэж ирэв.
Харин МАХН-ынхан нь байсхийгээд "Н.Энхбаяр дарга ирэх гэж байгаа” гэсэн мэдээллийг жилийн дотор хичнээн ч удаан өгөв дээ. Тэр болгон нь үнэн байсангүй. Н.Энхбаяр ирсэнгүй.
Хамгийн сүүлд 7 сарын сүүлээр ирнэ гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлсэн. Бас л Н.Энхбаяр ирсэнгүй. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Хотын засаг дарга асан Ц.Батбаярыг ялласнаас болсон гэнэ. Үндсэндээ эх орондоо ирэхээр бэлтгэж байсан Н.Энхбаяр түүний гар хөл болж байсан Ц.Батбаярыг яллаж сануулга өгсөн бололтой.
Ер нь Н.Энхбаярыг эх орондоо ирвэл хэрэгүүдийг нь эргэн сэргээнэ гэсэн мэдээлэл их түгсэн. Энэ илүү үнэнд ойр мэдээлэл бололтой. Тиймээс л ирж чадахгүй байгаа аж. Хичнээн ч жил харийн нутагт буддын шашин үзэж, бясалгал хийн гуниглах билээ дээ.
Бас Н.Энхбаярыг эргэн ирвэл түүний эхнэр О.Цолмонтой холбоотой хэрэгүүдийг шалгах гээд байгаа гэсэн мэдээ хүртэл гарж байна. Ямартай ч  Н.Энхбаяр эх орондоо ирэхгүй жил болох нь.


Үнэхээр түүний хэрэгүүд сэдрэх гээд ирэхгүй байна уу? Эсвэл бие нь эмчлэгдэхгүй болоод удаад байна уу? гэдэгт албан ёсоор хариу өгөх хүн алга. Түүний ар хударгаар МАХН-ын нэр хүнд ч гэж алга боллоо. Угаасаа ч олигтой гарууд сонгогдоогүй. Ц.Нямдоржийн хэлсэнээр  "Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад ороод ирсэн гарууд” л тараа таниулж байна. Тэднийг АН-ынхан сайхан "ашиглаж” байна.
Ийнхүү Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тарьсан балагаасаа болоод эх орондоо ирж чадахгүй байна уу? Эсвэл эрх баригчид түүнийг ирүүлэхгүй байх бүхий л төрлийн арга хэмжээг авч байна уу? гэдэг эргэлзээ төрүүлэх боллоо.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

978 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex