"Өндөр настай, царай муутай, гараас нь ажил гардаггүй зөвлөх ажилд авна"

1325

 Зам тээврийн сайд М.Зоригт "МИАТ” ТӨХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг судалж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар өөрийн зөвлөх Н.Шинэбаяр гэх бүсгүйг томилсон нь цахим ертөнцөөр нилээд шүмжлэл дагуулж байна. Гэхдээ шүүмжлэл өрнүүлж байгаа хүмүүсийн шүүмжлэл нь даанч өчүүхэн. Учир нь ихэнх хүмүүс "Ажлын туршлагагүй, залуу" гэсэн зүйлийг л ярьж, бичиж байна. Үүнийг бичигч би Н.Шинэбаяр хэмээх эмэгтэйг огт танихгүй бөгөөд залуу хүний хувьд эл асуудалд эмзэглэж буйгаа л илэрхийлж байгаа юм. 

Үүний цаана МИАТ-ийн ажил, албан тушаалаа алдахаас айсан хөгшин нөхдүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч манай хөгшчүүл гадна, дотны хурал, цуглаанд "манайх бол залуусын орон" хэмээн ам бардам хашгирах боловч тэднээ дэмжээд ажил хийлгэж, итгэл хүлээлгэх тал дээрээ "нойл" заадаг.     
Залуучууддаа итгэл хүлээлгэдэггүйн өөр нэгэн тод жишээ бол ямар ч ажилд орохыг хүсэгчийн шалгуурт "Мэргэжилээрээ 2-3 жил ажилласан байх" гэсэн утгагүй зүйл байдаг. их, дээд сургуулийг дөнгөж төгссөн, шинэхэн боловсон хүчин ажилд орохын тулд энэ шалгуурыг яаж давах ёстойг өнөөг хүртэл би ойлгоогүй л яваа хүмүүсийн нэг. Тэгээд ч М.Зоригт сайдын зөвлөх Н.Шинэбаярын хувьд өдгөө 25 настай, МУИС-ыг дүүргэсэн, дөрвөн жил УИХ-ын гишүүний туслахаар ажилласан гэсэн намтар байх аж. хүний амьдралд тэр дундаа дундаж наслалт багатай монголчуудын хувьд 25 нас гэдэг бол ид хийж бүтээх нас. Гэтэл 25 настай учраас ажил хийх чадваргүй мэтээр ойлголт өгөх мэдээллийг зохион байгуулалттай гэмээр тарааж байна. 
Тэгээд ч өдгөөгийн Ардчилсан хувьсгалыг хийсэн хэмээдэг эрхмүүд тэр үед бүгд л 20-30 насныхан байсан байдаг. Тэдгээрийн залгамж халаа болсон эрхмүүд буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар ч гэсэн хорин хэдхэн насандаа монголын улстөрд орж, өдгөө засаг төрийн томоохон албыг хашиж байна.   
Харин МИАТ-ийн шинэчлэлийг хүсэн хүлээж буй залуусын баг тус компанид өвгөн бурхиудтайгаа  хагаралдсан байдал үүсгэж эхэлсэн талаар сурвалжууд мэдээлэх болсон. Харин М.Зоригт сайд салбарынхаа залуу ажилчдыг дэмжсэн байр суурьтай явдгаа нуудаггүй. Тиймдээ ч өөрийнх нь шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүст хариу болгож өөрийн твиттер хуудсандаа "Өндөр настай, царай муутай, гараас нь ажил гардаггүй зөвлөх ажилд авна" хэмээсэн байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1325 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex