"Реtrо Маtаd''-д санхүүжилт босгоход хүндрэл учирч байгаа гэж үзжээ Шинэ мэдээ 2014/07/07 729 Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Реtro Matad"компани өнгөрсөн онд татварын өмнөх алдагдлаа 4.7 сая ам.доллараар бууруулж, 7.5 сая ам.доллар болгосон т а л а а р мэдэгджээ. Ажиллах хүч болон хайгуулын зардлаа танасан нь үүнд нөлөөлсөн байна. Тус компани цаашид газрын тосны хайгуул хийх түншлэгч компани олохоор зорьж байгаа аж. Гэхдээ хөрөнгө оруулагчдын зүгээс Реtrо Маtаd-ын Монгол дахь хөрөнгөд итгэлтэй биш байгаагаас болж хангалттай санхүүжилт босгоход хүндрэл учруулж байгаа гэж үзжээ. Тиймээс өнгөрсөн оны эцсээс газрын тосны талбайнууддаа шинээр судалгаа хийх болсон байна. Энэ нь хамтрагчдынх нь анхаарлыг татсан боловч хараахан хэлцэлд хүрээгүй байгаа аж. Э.ӨНӨР "Зууны мэдээ" 729