Google-ийг үндэслэгч эхнэрээсээ салаад дараагийнхтайгаа хуримлахаар зэхэж байна

Google компанийг үндэслэгчдийн нэг, 41 настай Сергей Брин зургаан жил амьдарсан эхнэр Анна Войжитскигээсээ албан ёсоор салжээ. Гэхдээ 33 тэрбум гаруй доллараар үнэлэгдэх хөрөнгөтэй бизнесмэн эр ганц бие амьдрах бодолгүй байгаа бөгөөд дараагийнхаа эхнэрт аль хэдийн гэрлэх санал тавьсан байна.
Биотехнологийн хувийн компанийн ерөнхий захирал Анна Войжитски, тэрбумтан Сергей Брин нар Калифорни мужийн Санта-Кларагийн тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард салах өргөдлөө өгөн гэрлэлтээ цуцлуулсан дэлхий дахин одоо л энэ талаар мэдэж байгаа юм.
Бизнесмэний экс эхнэр түүний хоёр хүүхдийг төрүүлж өгсөн. Тийм ч учраас хоосон үлдэхгүй нь лавтай. Гэхдээ тэрбумтан эр эхнэртээ хэдийг өгсөн гэдэг нь тодорхойгүй байна.
Үнэндээ тэд 2013 онд Сергей Бринийг "Google Glass” хэлтэст ажилладаг Аманда Розенберг гэгч бүсгүйтэй учир ургуулснаас хойш бараг салсан аж. Энэ харьцаа удаан үргэлжлээгүй ч тэрбумтны эхнэр үүнийг тэвчилгүй, нөхөртэйгөө хөрш байшинд амьдрах болсон билээ.
Сергей Бриний хувьд ганц бие амьдрах бодолгүй байна. Тэрбээр саяхан шинэхэн амраг Николь Шанахандаа гэрлэх санал тавьжээ. Энэ бүсгүй нь "ClearAccessIP” патентын компанийг байгуулсан нэгэн юм. Тэд энэ зуны дунд сард Ямайкад хуримлахаар төлөвлөжээ.
Сергей Бринийн ээлжит эхнэр Николь Шанахан