М.Энхболдыг сураглав
Эдийн засгийн хямралын эсрэг элдэв жор боловсруулаад завгүй байгаа хэмээн өөрсдийгөө дөвийлгөж байгаа МАН-ын гишүүд сураг алдарчээ. Төрсөн нутаг, тойргийнхоо наадам, ойн баярт явсан эрхмүүд рүү утас цохиход "Хот руу гарч байна”, "Замд явна” гэсэн хариу өгч байна.
Тэгвэл гишүүд нь тараад явчихсан ч Төрийн ордонг ганцаараа шахам сахиж, саяхныг хүртэл албан уулзалт, хэлэлцүүлэг хийж, түүний зэрэгцээ хэвлэлээр үг дайж суусан МАН-ын дарга М.Энхболд гэнэт сураггүй болсон гэнэ. Тиймээс улстөрийн хүрээнийхэн "М.Энхболд хаачив аа” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ. Зарим нь хаагуур хэнтэй уулзаж, юу ярьж яваа бол хэмээн хардах, улстөржихийг зэрэгцүүлжээ. УИХ-ын ээлжит бус чуулганы сураг дуулдаж буй энэ өдрүүдэд сөрөг хүчний дарга хаачсан юм бол. Арай АН-ынхантай тохиролцоо хийж, МАНАН үүсгэхээр явсан юм биш биз.
ЗУУНЫ МЭДЭЭ